ЭМЯ: Арван оюутан эдгэрч, дараагийн хяналтад шилжив

2020-06-9 Мэдээ мэдээлэл

 

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.09/ мэдээллээ хийж байна. Тус яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 207 дуудлага иржээ. АНУ, Швед, Казахстан дөрвөн улсаас манай улсын зургаан иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө авчээ.

Эрүүл мэндийн яамны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэлийн мэдээлж буйгаар манай улстай хил залаа Эрхүү, Тува, Буриадад өвчний тархалт буурахгүй байгаа тул иргэдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулав. Тэр тусмаа Тува мужтай хиллэдэг Увс аймагт анхаарлаа сулруулахгүй байхыг санууллаа. Манай улсад коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 194 болсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 85 хүн эдгэрч, 109 хүн эмчлүүлж байна гэлээ.

Одоогийн байдлаар манай улсад коронавирусийн тархалт нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээллээ.

Тэрбээр “Зургаадугаар сарын 8-нд ХӨСҮТ-ийн лабораторид 20 шинжилгээ, Дархан-Уул аймгийн салбар лабораторид 20 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирусийн халдвар илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан дөрөв, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний давтан шинжилгээнээс халдвар илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй. 10 хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс 18-25 насны оюутнууд бөгөөд тав нь цэргийн сургуулийнх, тав нь Алтанбулаг боомтоор орж ирсэн хүүхдүүд байна. Эдгэрч гарч байгаа оюутнуудын 4 нь эмэгтэй, 6 нь эрэгтэй” гэв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.09-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.09-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 8, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.