Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Австрали болон Филиппин Улсаас монгол иргэдээ татан авах “МИАТ” компанийн тусгай үүргийн онгоц Сидней хотоос орон нутгийн цагаар өнөөдөр /2020.06.08/07. 40 цагт хөөрлөө. Тус тусгай үүргийн онгоц өнөө орой 20.00 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардана.
Уг нислэг замдаа Филиппин Улсын Сэбү хотод түр зогсон сумлах хугацаандаа тэнд гацаад буй 29 иргэнийг авах бөгөөд ийнхүү нийт 262 иргэнийг эх оронд нь тээвэрлэн авчрах юм.
Энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд Австрали тив рүү анх удаа үйлдсэн нислэг гэдгээрээ онцлог юм.
Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс, Шуурхай штаб зургаадугаар сард:
2020.06.10 Бүгд Найрамдах Казахстан Улс, Нурсултан
2020.06.11 Япон, Токио
2020.06.15 БНЭУ
2020.06.17 БНСУ /транзит/
2020.06.18 БНСУ, Сөүл
2020.06.19 ХБНГУ, Франкфурт хотоос 2000 орчим иргэнээ татан авахаар бэлтгэлээ хангаж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.