Д.Нямхүү: Нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрч, нийт тохиолдол 186 боллоо

2020-06-4 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яам Covid-19-ийн халдвартай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Дэлхийн 216 улс орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 6.5 сая гаруй хүн өвчилжээ.

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Бид тавдугаар сард дэлхий дахинд халдвар зургаан саяд хүрлээ гэж ярьж байсан бол өдөрт 100 мянга гаруй хүн уг халдвараар өвчилж тав хоногийн дотор 6.5 саяд хүрээд байна. Одоогоор гурван сая хүн эдгэж, гурван сая хүн эмчлүүлж байна. ОХУ-д 8053 хүн 24 цагт халдвар авч, хил залгаа нутагт 274-120 тохиолдлоор нэмэгдлээ.

Манай улсын хувьд нэг хүн нэмж, ажиглалтад орлоо. Одоогийн байдлаар 1,780 хүн байгаагаас 116 нь архаг хууч өвчтэй. Тэдэнд 43 их эмч, 59 резидент эмч эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлж байна. Төмөр замын эмнэлгийн 11 эмч 14 галт тэргэнд ажиллаж, 5,000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн.

Шуурхай 119 аппликэйшнд АНУ, Швед, БНСУ-аас гурван монгол иргэн холбогдож, COVID-19-ийн эмнэл зүйн шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх талаар зөвлөмж авлаа. Мөн 24 цагийн дотор тус дугаарт 300 дуудлага ирж, мэдээлэл, зөвлөгөө авсан.

Иргэд мөн автобусанд гар ариутгагч байрлуулаагүй, автобусны хяналт, цэвэрлэгээ, үйлчилгээ хангалтгүй байна гэх шүүмжлэл ирүүлж байна” гэлээ.

Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол нэмэгдсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс зарлаж байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ, Дархан-Уул аймгийн лабораторид өчигдөр /2020.6.3/ 469 шинжилгээ хийлээ. Үүний 468-д вирус илрээгүй. Харин нэг хүнд вирус илэрлээ. Энэ хүн нь тавдугаар сарын 28-нд Монголд ирсэн бөгөөд давтан шинжилгээгээр вирус илэрлээ. Халдвартай хүмүүсээс 21 хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. Эдгээрийн ес нь оюутан. Мөн эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 13-14-нд Монголд ирсэн хүмүүс. Одоогоор ХӨСҮТ-д 157 хүн эмчлүүлж байна. Мөн нийт 65 хүн эдгэрч гарснаас 36 нь сувилалд, 16 нь гэрийн ажиглалтад, 13 хүн нь бүрэн эдгэрлээ” хэмээв.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.04-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.04-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, June 3, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.