СЕХ-ноос нэр дэвшигчдийг бүртгэх хуваарь гаргажээ

2017-05-10 Нам хөдөлгөөний амьдрал

Сонгуулийн ерөнхий хорооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх цагийг  гаргасан байна.  Тодруулбал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд нь маргааш 09.50 цагт, МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаяр нь 11.30 цагт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нь 12.30 цаг гэхэд бичиг баримтаа СЕХ-нд хүлээлгэн өгч бүртгүүлэх юм байна.

Тэдний бичиг баримтыг СЕХ бүртгэж, улмаар энэ сарын 14 буюу энэ долоо хоногт бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.

Улмаар сонгуулийн төв байгууллага нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарсанаас хойш ажлын гурав хоногийн дотор буюу тавдугаар сарын 17-ны дотор Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг улсын хэмжээнд олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Намууд нэр дэвшигчдээ тодруулж, бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 11-н буюу маргааш юм.

С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.