УОК-ийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр Төрийн ордонд болж байна. Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Коронавирусийн цар тахлаас иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад 213.7 тэрбум төгрөг зарцуулаад байна. Оношилгоо эмчилгээ, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бараа бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлсөн. Нийт 17 сая амны хаалт, 5 мянган халуун хэмжигч орж ирсэн.
Мөн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэлх хувийн ААН-ийн ажилчдыг ХХОАТ-аас чөлөөлсөн. Мөн ипотекийн зээлээс 20 мянган иргэдийн 150 тэрбум төгрөгийн зээлийн хугацааг хойшлуулсан. Хүндрэлд орсон иргэдийн хэрэглээний зээлийн хугацааг нэг жилээр хойшлуулаад байгаа.
Тэтгэвэр тэтгэмжийг 100 мянгаар, 1.1 сая хүүхдэд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон. Үүний дараа малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малчдын нэг кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгохоор болоод байна. Үүнийг олгох бэлтгэл ажил явагдаж байна. Удахгүй олгож эхэлнэ. Мөн НДШ-ээс 37 мянга гаруй ААН-ийн 390 мянган даатгуулагчийг хамрууллаа. Нийт ААН-ийн 97 хувь нь юм” гэж хэлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30408
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.