УОК-ийн хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож, хөл хорио сунгах эсэхийг шийдвэрлэнэ

2020-05-25 Засгийн газар

Улсын онцгой комисс өнөөдөр өргөтгөсөн байдлаар хуралдана. Хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцоно.

УОК-ын ээлжит хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд авсан хөл хорионы хугацааг сунгах эсэхийг шийдвэрлэнэ. Мөн өнөөдөр УОК байгуулагдсаны 30 жилийн ойн өдөр тохиож байна.

УОК “КОВИД-19” вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд 20 дахь удаагийн хуралдаанаараа хөл хориог тавдугаар сарын 31-нийг дуустал сунгасан. Ингэснээр  олон улсын нислэгүүд мөн нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, кино театр, үзвэр үйлчилгээнүүдийн үйл ажиллагааг түр хаагаад байгаа билээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.