Ардчилсан нам ҮБХ-ны хуралдаанаараа УИХ-ын ээлжит сонгуульд 76 хүн нэр дэвшүүлж, олон нийтэд зарлаад байгаа билээ.
Тэгвэл өнөөдөр албан ёсоор сонгуулийн штаб байгуулснаа зарлалаа. Тус штабын менежерээр УИХ-ын дэд дарга Я.Санжмятавыг томилон ажиллуулахаар болсныг мэдээлэв. Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд иргэдээс ирүүлсэн хүсэлт, эрдэмтэн судлаачдын дүгнэлтэд үндэслэн айл өрх бүр тэгш дүүрэн амьдрах, иргэн хүний эрх чөлөөтэй байх бололцоог хангаж ойрын хугацаанд бүрдүүлэх боломжтой зүйлийг мөрийн хөтөлбөртөө тусгасан.
Энэ талаар УИХ-ын дэд дарга, Ардчилсан намын сонгуулийн штабын ерөнхий менежер Я.Санжмятав “УИХ-ын сонгуульд өрсөлдөхөөр тодорсон 76 хүнийг хууль эрх зүйг боловсруулах, хяналт тавих, хэрэгжүүлэх чадамжийг нь тооцож 25 хуульч, эрх зүйч, 35 инженер, бусад санхүү, эдийн засийн мэргэжилтэй хүмүүсийг дэвшүүлсэн. Ингэснээр, улс орны эдийн засгийг богино хугацаанд уналтаас сэргийлэх, хөгжүүлэх бололцоотой гэж үзсэн. Сонгууль эхлээгүй, бэлтгэл шатандаа байгаа энэ цаг үед Ардчилсан нам руу дайрах хууль бус гүтгэлэг их байна. Үүнээс хэлэхэд, эрх барьж байгаа намаас асар их хөрөнгө зарж харлуулах, хууль хяналтын байгууллагаар далайлгах бодлого явуулж байгаа. Бид шударга ёсны дор хүний эрх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дээдлэн ажиллаж, улс орныхоо хөгжлийн төлөөх сэтгэлээр энэ сонгуульд оролцоно. Бусад нам болон бие даагч нартаа сонгуульд шударга оролцож, бие бие рүүгээ дайрахгүй байхыг уриалж байна. Ардчилсан намын сонгуулийн менежерийн хувьд, дайралтуудыг аль болох хуулийн хүрээнд зөв тайлбарлахын зэрэгцээ хэн нэгнийг гүтгэхгүй гэдгээ мэдэгдэж байна” хэмээв. Мөн “100 сая төгрөгийн “дэнчин”-гээ өгөөд нэр дэвшиж чадаагүй хүмүүст мөнгийг нь буцааж олгох уу” гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “100 сая төгрөг бол татварын мөнгө. Ганцхан жилийн дотор татсан мөнгө биш. 2019 оноос хойш үе шаттайгаар өгсөн татварын нийлэмж. Зарим хүмүүс татвараа төлөөгүй 2-3 сар хоцорч байгаад нийлүүлж төлсөн. Бид намынхаа рейтингийг тодорхой хэмжээнд барих, бодитой зүйлийг хийхийн тулд татварын мөнгөө цуглуулж зарцуулдаг” гэлээ. Түүнчлэн тус намаас нэр дэвших 76 хүн бүгдээрээ АТГ-т ХОМ-ээ хүргүүлсэн гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87372
30452
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.