Ц.ГАНЗОРИГ: Нийт 1300-1500 алба хаагчийг бэлэн орон сууцанд хамруулна

2020-05-20 Засгийн газар

Засгийн газраас цар тахлын үеэр ажиллаж байгаа алба хаагчдыг түрээслээд өмчлөх боломжтой орон сууцанд хамруулах тогтоол баталлаа. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр 4000 орчим орон сууц ашиглалтал орсон. Эдгээрээс 50-70 метр квадрат талбай бүхий 1-3 өрөө байранд алба хаагчдыг хамруулна. Нийт 1300-1500 алба хаагчийг бэлэн орон сууцанд хамруулах бөгөөд санхүүжилтийг Монголбанк, Сангийн яам хариуцана. Хяналт тавих үүргийг Барилга хот байгуулалтын сайд болон хотын дарга С.Амарсайхан, харин хэрэгжилтийг НОСК хариуцана. НОСК-оос нийт 3000 орчим өрхийг орон сууцанд хамруулсан.

Монголбанкнаас 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт, Сангийн яамнаас хүүгийн татаас үзүүлэх боломжтой гэж мэдэгдсэн. Орон сууцанд хамрагдах алба хаагчийн нэрсийг УОК гаргаж танилцуулах ёстой. Үүнээс гадна ирэх долоо хоногийн даваа гарагт УОК-ын өргөтгөсөн хурал болно. Энэ хуралд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож мэдээлэл сонсоно” гэлээ.

Дашрамд дуулгахад, төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчид гээд яг өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, өөрийн гэсэн орон сууцгүй хүмүүсээ түрүүлж орон сууцанд оруулах бодлогыг барьж буй юм.  Өнөөдрийн байдлаар 4,000 орчим бэлэн орон сууц байгаа. Тэдгээрээс төр худалдаж аваад хөнгөлөлттэй нөхцөлөөр төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдадаа олгоно гэсэн үг. Сонгон шалгруулалт нь НОСК-иас өмнө нь хэрэгжүүлж байсан шиг нээлттэй байдлаар явна. Хүнээс хамаарах, ар өврийн хаалгаар шийдүүлэх асуудлыг аль болох үүсгэхгүй байхаар ажиллаж байна гэв.

 

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.