Видео-Д.Нямхүү: Коронавирусийн халдвартай 27 хүний бие хүндэвтэр байна

2020-05-20 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ хийж байна. Тус яамны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1224 иргэн ажиглалтад байна. ЗӨСҮТ-өөс Энэтхэг улсаас ирсэн иргэдийн ачаа тээврийг ариутгаж, халдваргүйжүүлжээ. Мөн орон нутгийн 14 галт тэргэнд 4000 гаруй иргэнд тандалт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй гэсэн сайхан мэдээтэй байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Коронавируст халдвараар дэлхийн 4,982,000 хүн өвчилж, 384,000 хүн нас барсан байна. Мөн 1.9 хүн эдгэрч, 2.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 45,000 хүний биеийн байдал хүнд байгаа. Гэхдээ сүүлийн 3, 4 өдрүүдэд эдгэрч байгаа хүний тоо нэмэгдсэн таатай мэдээтэй байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 94,000 хүн шинээр өвчилж, 4,000 гаруй хүн нас барсан бөгөөд өвчилсөн хүний тоо өмнө өдрөөс 8,000-аар, нас барсан хүний тоо 1,000 орчмоор буурсан.

Манай улстай хил залгаа оршдог ОХУ-ын бүс нутгуудад өвчлөл эрчимтэй тархаж байна. Тухайлбал, Буриадад өвчлөл 25-аар нэмэгдэж, 973 болсон. Мөн Эрхүүд өвчлөл 97, Тувад 52, Чита 45 тохиолдлоор нэмэгджээ.” гэв.

 

Эрүүл мэндийн яамны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 264 дуудлага иржээ. Иргэдээс ирэх дуудлагын тоо өссөн байна. Гадаадаас 147 дуудлага иржээ. Тухайлбал, АНУ, ОХУ, Чех улсаас 17 холбогдож, коронавирусийн талаарх зөвлөгөө мэдээлэл авсан байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр гурван лабораторид нийт 247 шинжилгээ хийгдэж, бүгд сөрөг хариу гарлаа. Тодруулбал, ХӨСҮТ-д тугаарлагдсан 13 хүн, Орхон аймагт тусгаарлагдсан нэг хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 160, Замын-үүдэд тусгаарлагдсан 5, тандалтын зорилгоор авсан 32 хүний шинжилгээ байна. Мөн Алтанбулан боомтоор орж ирсэн 36 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Монгол Улсад батлагдсан тохиолдол 140, үүнээс эдгэрсэн 26 хүн байгаа. Өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлэхэд 87 нь хөнгөн байгаа бол 27 хүний биеийн байдал хүндэвтэр байна” гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Бид нэгдүгээр сарын 6-наас хойш өнөөдрийг хүртэл 5000 орчим хүнийг хяналтад авч, сэжигтэй 283 тохиолдлыг тусгаарласан. Үүнээс 80 гаруй хувь нь амьсгалын замын өвчнөөр өвдсөн. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2000 орчим хүнийг хяналтад аваад байна.

Гадаадаас зөөвөрлөгдсөн 140 тохиолдол эх орондоо ирснээс хойш таван удаагийн шинжилгээгээр коронавирус илэрч байна. Эдгээрийн 89 хувь нь ОХУ-аас батлагдсан. Өвчтөнүүдийн дийлэнх нь эрэгтэй. Одоогоор 114 тохиолдол эмчлүүлж байна. Эдгэсэн 13 хүн сувилалд, гурав нь гэрт байна. Эмнэлгийн ажиглалтаас гарсан иргэд сувилалд хоёр удаа, гэртээ гарсны дараа дахин хоёр удаа шинжилгээ өгч байгаа. Лабораторит нийт 13 орчим мянган шинжилгээ хийсэн. Зарим шөнө 40-400 орчим шинжилгээг хийж байна.

Өнгөрсөн долоо хоногт томуугийн тандалтаар 60 гаруй тохиолдлыг шинжилсэн. Эдгээрээс найман хувьд нь ириновирус илэрсэн. Сүүлийн долоо хоногт 42-140 болж тохиолдлын тоо нэмэгдсэн. Нийт 7 хотын 15 их дээд сургуулийн оюутнуудад коронавирус илэрсэн. Улсын хэмжээнд тусгаарлагдсан 37 хүнээс коронавирус илэрсэн гэсэн үг. Ойрын хавьтлуудаас одоогоор коронавирус илрээгүй байна. Бид өвчтөнүүдийнхээ нэрийг зарладаггүй.

Нийгмийн сүлжээнд Алтанхундага гэх хаягтай иргэн ОХУ-ын Улаан Үд хотод амьдарч байсан байна. Улаан-Үд хотоос зургуулаа гэр бүлийн хамт дөрөвдүгээр сарын 29-нөөс тавдугаар сарын 13-н хүртэл түрээслэх байранд амьдарч байсан байна. Тухайн иргэн эх орондоо ирхэд тусгаарлагдах хугацаанд коронавирус илэрсэн. Тус иргэн Улаан-Үд хотод байхдаа хоёр удаа шинжилгээ хийлгэсэн гэж мэдүүлсэн. Тухайн иргэн Алтанбулагийн боомтоор орж ирэх явцдаа халдвар авчихлаа гэж ярьж иргэдийг үймүүлж байна. Ийм эрсдэл болоогүй. Энэ мэргэжлийг ахалж буй хүний хувьд бид бүхэн өнөөдрийг хүртэл иргэдээ хамгаалж ирлээ. Халдварын нууц үеийн хугацаа дор хаяж 21 хоног байгаа. Тухайн иргэн Улаан-Үд хотод байхдаа өвдсөн оюутнуудыг эмчилж байсанд нь талархаж байгаа. Гэхдээ эмчилгээ үйлчилгээ явуулах явцдаа халдвар авах эрсдэл өндөр” гэлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.20-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.20-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, May 19, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.