Мүн Жэ Ин: Хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид коронавирустэй амжилттай тэмцэж байна

2020-05-19 Мэдээ мэдээлэл
 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 73-р ассамблей өчигдөр 18:00 цагаас эхэлжээ. Тус хурлаар дэлхий дахинд COVID-19 цар тахлын халдварын тархалт болон энэхүү вирусээс хэрхэн ангижрах талаар хэлэлцсэн юм. Харин Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл COVID -19-ийн нөхцөл байдлын талаар шөнийн 02:00 цагт мэдээлэл хийжээ.

Тус чуулганы үеэр БНХАУ-ын дарга Ши Жинпинь, БНФУ-ын Ерөнхийлөгч Эммануэл Макрон, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үг хэлсэн байна. Ерөнхийлөгч нар энэ аюулыг хамтын хүчээр давах, COVID -19-ийн эсрэг хариу арга хэмжээг ДЭМБ удирдах ёстой гэж үзжээ.

Энэ үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Хувь хүний эрх чөлөөг бүгдийн эрх чөлөөгөөр сольж бид коронавирустэй амжилттай тэмцэж байна. 29 сая сонгогчоо маш хатуу дэглэмийн дор санал өгөх боломж бүрдүүлж, парламентын сонгуулиа хийлээ хэмээн онцолсон байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.