ЭМЯ: Эмчилгээний 50 ор бэлдээд байна

2020-05-16 Мэдээ мэдээлэл

ОХУ, Испани улсад хийсэн судалгаагаар коронавирусийн халдвараар зүрх судасны өвчтэй хүмүүс илүү хүндэрч байна.

Тиймээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт зүрхний шигдээс тархины харвалтын нэгж нэмэлтээр байгуулсан нь нүдээ олсон ажил боллоо. Мөн энэ вирус бөөр гэмтээж байгаа учраас гeмодиализийн аппаратын тоог нэмэгдүүлэхээр боллоо.
Тус эмнэлэг коронавирусийн халдварын үeийн бэлэн байдлыг хангах хүрээнд 280 ор, хүнд өвчтөнд үйлчлэх хүчилтөрөгчийн аппарат болон иж бүрэн тоноглогдсон эрчимт эмчилгээний 50 ор бэлдээд байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.