Видео: Манай улсад коронавирусийн 136 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-05-17 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Сүүлийн 24 цагийн дотор дэлхий нийтэд 95 мянган хүн шинээр халдвар авч, 4,000 гаруй хүн нас баржээ. Энэ нь өмнөх өдрөөсөө өвчилсөн хүний тоо 12 мянгаар, нас барсан хүний тоо 1,300-аар буурсан үзүүлэлт юм.

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсын хувьд өчигдөр 108 хүн ажиглалтад нэмэгдсэн бол 26 хүн тусгаарлах байрнаас гарч, гэрийн тусгаарлалтад шилжсэн. Ингээд өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд нийт 1,747 хүн байна.

Тусгаарлан ажиглах байранд чихрийн шижин өвчтэй 26, артерийн даралт ихсэх өвчтэй 86, халдвартай 21 хүн бий. Тэдгээр хүмүүст 22 их эмч, 49 резидент эмч эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Түүнчлэн өчигдөр орон нутгийн 15 чиглэлийн галт тэргэнд Төмөр замын нэгдсэн эмнэлгийн ажилтнууд нийт 4,000 гаруй хүнд COVID-19 илрүүлэх тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй” гэв.

Харин өчигдөр ОХУ-д өвчлөл 9,200-аар нэмэгдсэн бөгөөд Буриадад 41, Эрхүүд 21, Тувад 31 тохиолдол бүртгэгджээ. Түүнчлэн ЭМЯ-ны 119 утсанд өчигдөр нийт 192 дуудлага иржээ. Харин “Шуурхай 199” аппикэйшнээр дамжуулж АНУ, БНСУ, ОХУ-аас манай улсын таван иргэн холбогдож, урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө, зөвлөмж авсан байна. Салбар яамнаас хоолны газарт үйлчилж байгаа хүмүүс бүгд амны хаалт зүүсэн байх шаардлагатай бөгөөд иргэдийг гар ариутгагчийг бүх ширээн дээрээ байрлуулсан байх ёстой гэж зөвлөж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өнгөрсөн хоногт Монгол Улсад COVID-19-ийн сэжигтэй тохиолдол илэрсэн эсэх болон өчигдөр хийгдсэн шинжилгээний хариуг зарлаж байна.

Тэрбээр “Өнөөдөр нэг оюутан эдгэрч сувилалд шилжлээ. Мөн Туркийн хоёр иргэн ажиглалтын хугацаагаа дуусгаж гэртээ гарлаа.

Өчигдрийн байдлаар нийт ХӨСҮТ болон Дархан-Уул аймагт 157 хүнд шинжилгээ хийлээ. Эдгээр хүнд коронавирус илрээгүй.

Мөн давтан шинжилгээнүүд хийсэн. Давтан шинжилгээнээс ОХУ-аас ирсэн цэргийн сургуулийн оюутнаас илэрлээ.

ХӨСҮТ-д 115 хүн эмчилгээнд, 89 хүн хяналт, ажиглалтад байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 23-ынх нь биеийн байдал хүндэвтэр байна.

8-16 насны 5 хүүхэд эмчилгээнд байгаа” гэлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.17-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.17-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Saturday, May 16, 2020

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.