Дахин 37 хүнээс халдвар илэрснээр Монголд батлагдсан COVID-19-ийн тохиолдол 135 боллоо

2020-05-16 Мэдээ мэдээлэл
 Эрүүл мэндийн яамнаас ээлжит хэвлэлийн хурлаа хийж, COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.
Өнөөдрийн мэдээллээр COVID-19 дэлхийн 216 орон, нутаг дэвсгэрт бүртгэгдэж, 4,628,000 хүн өвчилж, 308 мянган хүн нас барсан байна. Мөн 1.7 сая хүн эдгэрч, эмнэлгээс гарсан бол 2.5 сая хүн энэ өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэгэхээр сүүлийн өдрүүдэд цар тахлын тархалт дэлхий нийтэд нэлээд хурдацтай тархаж байгаа талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Тодруулбал, сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 5,600 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчлөл 10 мянга, нас баралт 600-аар нэмэгдэж, халдвар эрчимтэй өссөөр байна.
Энд нэг зүйлийг онцлоход, сүүлийн хэдэн долоо хоногт Европ, Хойд Америкт 230 гаруй хүүхдэд олон эрхтний үрэвслийн цочмог хам шинж буюу кабасака өвчний шинжтэй төстэй өвчин илэрч, энэ нь COVID-19-тэй холбоотой байж магадгүй гэсэн дүгнэлтийг хүүхдийн эмч нар хийгээд байгааг ДЭМБ-аас өчигдрийн хэвлэлийн бага хурлаараа онцлон тэмдэглэсэн. Иймээс дэлхийн бүх улс орнууд хүүхдэд ийм хам шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд илүү анхаарч ажиллахыг зөвлөсөн байна.

Манай улсын хувьд ЗӨСҮТ-ийн баг, шуурхайг баг “Тоёоко Инн” зочид буудалд ариутгал халдваргүйтгэл хийжээ. Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл өглөө.

Тэрбээр “119 шуухай дугаарт өнгөрсөн 24 цагт 219 дуудлага ирж, энэ өвчний урьдчилан сэргийлэлт, эмнэл зүйн зөвлөгөө авсан. Мөн шуурхай буюу 119-д гадаад улсад амьдардаг долоон иргэн зөвлөгөө авсан. Энэ нь АНУ, Швед, БНСУ-аас зөвлөгөө авч, өвчний клиникийн, ялангуяа эмнэл зүй, эмчилгээний талаар зөвлөгөө авсан.

Швед улсад нэг гэр бүлийн хоёр хүн коронавирусийн халдвар авч, нэг хүн эмнэлэгт биеийн байдал маш хүнд, Эрчимт эмчилгээний тасагт амьсгалын аппаратанд байгаа харамсалтай мэдээлэл байна. ХӨСҮТ-ийн мэргэжлийн эмч нар ар гэрийнхэнд нь зөвлөгөө өгсөн” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ОХУ-аас тавдугаар сарын 14-нд ирсэн 193 хүнд шинжилгээ хийхэд 37 хүнээс нь коронавирусийн халдвар илэрлээ.

ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа 78 хүний 17 нь хүндэвтэр, 39 хүн дунд зэрэг, 22 хүн хөнгөн байна.

Мөн эдгээр иргэний дунд хоёр жирэмсэн эмэгтэй, нэг хорт хавдартай хүн байна” гэлээ.

Монгол Улсад батлагдсан шинэ коронавирусийн халдварын тохиолдол 135 боллоо.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.16-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, May 15, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.