ХӨСҮТ: Коронавирусийн шинэ тохиолдол бүртгэгдээгүй

2020-05-6 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдал лабораторийн шинжилгээний хариуг мэдээллээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: “Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавирус бүртгэгдээгүй. Нийт гурван лабарторид 57 хүний шинжилгээ хийсэн байна.Үүнээс Сэлбэд тусгаарлагдаж байсан халуунтай хоёр иргэний шинжилгээнд коронавирус бүртгэгдээгүй.

Мөн Өмнөговь аймаг Шивээхүрэн боомтоор орж ирсэн нэг иргэнээс коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Түүний шинжилгээний сорьц Улаанбаатар руу ирж яваа. Сорьцийг ХӨСҮТ-ийн лаборторид шинжилнэ.  Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 104 хүн тандалт, судалгаа, шинжилгээнд хамрагдаж байна” гэв.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.