Д.Нямхүү: Франкфуртын нислэгээр ирсэн нэг иргэнээс covid-19 илэрлээ

2020-05-5 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын тархалт дэлхийд болоод манай улсад нөхцөл байдал ямар байгаа талаар ээлжит мэдээллийг хүргэж байна. Дэлхийн хэмжээнд энэ өвчнөөр 3.5 сая хүн халдвар авсан бол 1.1 сая хүн эдгэжээ. Халдварын тархалт  АНУ, Их Британи, Герман зэрэг орнуудад өндөр байна. Харин манай улсын хувьд ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн баг бүх ажиглах байрт тандалт судалгаа хийж байгаа юм. Тэр дундаа ЗӨСҮТ-ийн баг нийт хоёр тонн ачаа, 250 метр квадрат талбайг халдваргүйжүүлэх арга хэмжээг зохион байгуулсан байна.

Энэ удаагийн мэдээллийн эхэнд ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “24 цагийн 119 дугаарын утсанд 116 дуудлага ирсэн байна. Үүнээс БНСУ-аас манай улсын нэг иргэн холбогдож зөвлөгөө авсан бол Монголд байгаа иргэдээс худалдаа үйлчилгээний газрууд хоорондын зайг барихгүй байна гэсэн гомдол санал ирүүллээ. Иймд иргэдийг худалдаа үйлчилгээний газраар явахдаа амны хаалт зүүж хоорондоо 1.5-2 метрийн зай баримтлахыг сануулж байна.

Мөн “Өнөөдөр дэлхийн гарын ариун цэврийн өдөр” тохиож байна. Гарын ариун цэвэр бол маш олон халдварт өвчнөөс сэргийлэх чухал зүйл юм. Тэр утгаараа COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх нэг үндсэн арга бол ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм. Тиймээс Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Дэлхийн зөн болоод бусад байгууллагууд хамтран эрүүл ахуйн аяныг зохион байгуулж байгаа. Энэ аян тавдугаар сараас есдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ.

Энэ хүрээнд гараа угаах, орчныхоо хог хаягдлыг цэвэрлэх, нүхэн жорлонг сайжруулах зэрэг эрүүл ахуйн арга хэмжээг зохион байгуулна. Тус арга хэмжээг НЭМҮТ ийн санаачилгаар хэрэгжүүлж буй бөгөөд албан байгууллага бүр орчныхоо 50 метр квадрат талбайд цэвэрлэж, хоггүй болгох үйл ажиллагааг эхлүүлсэн” гэв.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү дараах мэдээллийг хийв.

Тэрбээр “Франкфуртын онгоцоор ирсэн  нэг иргэнээс КОРОНАВИРУС илэрлээ. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хэмжээнд шинэ коронавирусийн халдвар авсан тохиолдол нийт 41 болж бүртгэгдсэнээс 13 нь эдгэж эмнэлгээс гарсан бол ХӨСҮТ-д 28 нь эмчилгээ хийлгэж байна. Одоогийн байдлаар Турк улсын нэг иргэн эдгэрч, дараагийн тусгаарлалтад шилжлээ.

Өчигдөр 5 лабораторид 307 хүнд шинжилгээ хийсэн. Үүнд, үүргийн онгоцоор ирсэн 275, Дорнодоос тандалтын шугамаар хийсэн 6 хүнд коронавирус илрээгүй. Дачин Тамсагт ажилладаг жолооч халуурсан, сорьц авч шинжлэхэд коронавирус илрээгүй. Хоолой нь өвдөж, халуурсан байна. Мөн Дархан-Уул аймгийн лабораторид 26 жолоочид шинжилгээ хийхэд мөн халдвар илрээгүй” гэдгийг тодруулав.

Мөн ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал эмнэлгийн үйлчилгээний талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэгдүгээр сараас хойш улсын хэмжээн 6184 хүн тусгаарлах байранд байснаас өнөөдөр 800 гаруй иргэн тусгаарлалтад байна.

Тусгаарлах байранд байгаа иргэдэд улсын хэмжээнд 135 эмч, мэргэжилтэн тусламж үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт  939 хүн гэрийн тусгаарлалтад байгаа. Эдгээр иргэдэд өрхийн эмч нар хяналт тавин ажиллаж байна” гэв.

 

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.05-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.05.05-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, May 4, 2020

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.