COVID-19: Үсчин, гоо сайхны салонд өгөх зөвлөмж

2020-05-3 Мэдээ мэдээлэл
 

Эрүүл мэндийн яамнаас цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд үсчин, гоо сайхны газруудад зөвлөмж хүргүүлээд байгаа билээ.

Ажлын байранд тавих шаардлага:

Ажилчид амны хаалт зүүх
-Сандал, орыг 1-1,5 метрийн зайтай байрлуулах
-Хайч, сэнс, сам зэрэг багаж хэрэгслийг үйлчилгээ бүрийн дараа халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэж ариутгах
-Алчуур, нөмрөг, цагаан хэрэглэл зэргийг угаах, индүүдэх, наранд хатаах
-Спиртэн суурьтай гар ариутгагч байршуулах
-Ариун цэврийн өрөөнд гарын саван, хуурай цаас байршуулах
-Тогтмол агаар сэлгэх
-Хүлээлгийн танхимд зай барих тэмдэглээ хийх
-Урьдчилан сэргийлэх санамж, зөвлөмжийг ил тод байршуулах
-1л усанд 0,25мл белизна хийж шал, тавцан, сандал, хаалганы бариул зэрэг хатуу гадаргууг арчих
-00-г тогтмол цэвэрлэх

Үйлчилгээ үзүүлэхэд:

-Утас болон цахимаар цаг өгөх
-Биеийн халуун үзэх
-Амны хаалт зүүх
-Тос, вакс, түрхлэг зэргийг жижиглэн савалж 1 удаагийн халбагаар таслан авч хэрэглэх. -Үлдэгдлийг буцааж хийхгүй, өөр хүнд хэрэглэхгүй
-Аль болох картаар тооцоо хийх
-Гар ариутгагч байрлуулах
-Хог хаягдлыг уутанд хийж амыг сайтар боож хаях

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.