Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ өрсөлдөнө

2017-05-8 Мэдээ, мэдээлэл

Замын цагдаагийн албанаас  жил бүрийн тавдугаар сард “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ. Энэ жилийн шилдэгийн шилдэг багийг энэ сарын 10-ны өдөр Цагдаа-Олон нийт, хамтын ажиллагааны төвд тодруулах гэж байна.

“Замын хөдөлгөөний цагаан толгой-2017” тэмцээн нь энэ жил 34 дэх жилдээ зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой бөгөөд тэмцээнд шалгарч үлдсэн шилдэг нийт 15 цэцэрлэгийн хүүхэд, багачууд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, авхаалж самбаагаараа өрсөлдөх юм.

Энэ тэмцээн нь сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд аюулгүй, зөв оролцох дадлыг багаас нь хэвшүүлэх, хүүхдийг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажилд эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой юм.

А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.