Шууд-ЭМЯ: Шинэ тохиолдол бүртгэгдээгүй, 284 хүн тусгаарлалтаас гарчээ

2020-04-30 Мэдээ мэдээлэл

 

 

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвар дэлхийн 213 улс, бүс нутагт бүртгэгдэж, нийт 3.2 сая хүн өвчилжээ. Мөн өвчний улмаас 227 мянган хүн нас барсан бол нэг сая хүн эдгэрсэн байна. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Манай улсад COVID-19 халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн 38 тохиолдол бүртгэгдсэнээс одоогоор 10 хүн эдгэрээд байна.

Нэгдүгээр сарын 9-нөөс хойш бид улсын хэмжээнд 302 сэжигтэй тохиолдол бүртгэж, нийт 5,312 хүнийг ажиглалт авч тусгаарлаан хянажээ.

Өчиггдөр тусгаарлалтаас нийт 284 хүн гарч, өнөөдрийн байдлаар нийт 486 хүн ажиглалтад байгаа юм.

Сүүүлийн 24 цагийн дотор 119 зөвлөгөө өгөх утсанд 184 дуудлага ирсэн бөгөөд тус утсанд Япон, Швед улсаас манай улсын гурван иргэн холбогдож зөвлөгөө авахын зэрэгцээ Япон улсад халдвараас сэргийлэхээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлжээ.

Мөн иргэдээс хүүхдэдээ амны хаалт зүүлгэхгүй олон нийтийн газраар дагуулан явж байгаа болон хүүхдүүд нэг савнаас ус, ундаа дамжуулан ууж байна гэсэн мэдээлсэн өгсөн байна.

Урин дулаан цаг ирж хүүхдээ гадаа тоглуулж байгааг ойлгож байгаа ч амны хаалтыг нь тогтмол зүүлгэх ёстой.

Мөн нэг саваар дамжуулан ус, ундаа ууж болохгүй. Энэ нь халдвар дамжуулах эрсдэл болно.

ДЭМБ-аас болон ЭМЯ-наас өгч буй зөвлөмжийг уг өвчний эсрэг үр дүнтэй вакцин гартал хэрэгжүүлж, өөрийгөө эрсдлээс хамгаалахыг анхааруулж байна” гэв.

Мөн тэрбээр “Дэлхийн дархлаажуулалтын долоо хоног тохиож байна. Гэвч COVID-19 халдварын улмаас дэлхийн дахинд 13 сая хүүхэд улаан бурхан, халдварт саа зэрэг өвчний вакциныг авч чадахгүй, вакцины хомстолд ороод байна.

Тиймээс эдгээр өвчин дахин дэгдэх аюултай, тэр тусмаа улаан бурхан өвчин дэлхийн олон оронд дэгдэлт хэлбэрээр гараад буйг ДЭМБ-ын ерөнхий захирал хэлсэн байна.

Энэ ташрамд өөрийн улсын иргэддээ хандаж хэлэхэд, хүүхдээ товлолт вакцинжуулалтад заавал хамруулахыг зөвлөж байна” гэдгийг нэмж хэлэв.

Хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр “2020.04.29-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 163 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Үүнд:

  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 12
  • Дорноговь аймагт тусгаарлагдсан 31 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй
  • Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1
  • Танадалтын зорилгоор цуглуулсан 46 хүний сорьцонд халдвар илрээгүй.

Дархан-Уул аймгийн лабораторид Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолдооч, ажиглалтад байсан 43 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 73 хүн байна. Бусдыг нь хоног өдрөөр нь хөөгөөд дамжуулан дараагийн шат руу шилжүүлж, ХӨСҮТ-д 150 ор чөлөөлөөд байна.

Өнөөдрөөс чартерийн нислэг эхнээсээ ирнэ.

ОХУ-ын оюутнуудын хувьд 20 хонолоо. Заримд нь 3 удаагийн давтан шинжилгээ хийлээ. Заримд нь онцолж үзсэн хүмүүстээ 4 удаагийн давтан шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй” гэлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.30-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.30-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, April 29, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.