ЭМЯ: Сүүлийн 14 хоногт гадаадад байгаа монголын 5 хүнд коронавирусийн халдвар илэрсэн

2020-04-29 Мэдээ мэдээлэл

 

 

 

 

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын нөхцөл байдал дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хийж байна. Тэгэхээр өнгөрсөн 24 цагийн хугацаанд дэлхийн 213 улс оронд бүртгэгдэж, нийт 3.1 сая хүн өвчилжээ. Мөн өвчний улмаас 217 мянган хүн нас барсан бол 951 гаруй мянган хүн эдгэрчээ. Одоогоор уг өвчний улмаас 1.9 сая хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа юм.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “24 цагийн дотор ОХУ-д шинээр 6,411 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчлөлийн тоо 93 мянгад хүрлээ.

Мөн өчигдөр тус улсад 1,119 хүн эмнэлгээс эдгэрч гарсан нь өвчлөл бүртгэгдсэнээс хойших хамгийн олон хүн эдгэрсэн өдөр болсон байна.

Шинэ халдварын 50 хувь Москва хотод бүртгэгдсэн байгаа бөгөөд нийт өвчлөлтийн 43 хувь нь шинж тэмдэггүй, балархай хэлбэрийн өвчтөнүүд байна.

Москва хотод COVID-19-өөр өвчилсөн 16 хүнд өмнө нь өвчлөөд эдгэрсэн хүний цусны сийвэнг авч хийсэн нь эмчилгээний сайн үр дүн өгчээ.

Тиймээс энэ өвчнөөр өвчлөөд эдгэрсэн хүмүүсээс хүнд өвчтөнд туслахын тулд сийвэнгээ хандивлахыг уриалжээ.

Харин тус улсын ерөнхийлөгч В.Путин өвчлөл буураагүй, дэгдэлт оргил үедээ хүрээгүй байгаа учир хөл хориог тавдугаар сарын 12-ныг хүртэл сунгах шийдвэр гаргасан байна.

Мөн тэрбээр “Бид дэлхийн хоёрдугаар дайнаас хойш, хамгийн хүнд нөхцөлд орж, COVID-19 гэх дайсантай тэмцэж байна. Энэ хүнд үед эмч, эмнэлгийн ажилтнууд бидний төлөө байлдаж байна. Иймд хүн бүр хариуцлагатай байх шаардлагатай ” хэмээн анхааруулжээ.

Манай улсын ажиглалтад нийт 735 хүн байна.

24 цагийн 119 дугаар өчигдөр 200 дуудлага ирсэн бөгөөд АНУ-аас хоёр, Шведээс хоёр, ОХУ-аас хоёр, БНСУ-аас нэг, Швейцараас нэг, Францаас нэг монгол иргэн холбогдож зөвлөгөө авжээ.

Сүүлийн 14 хоногт гадаад улсаас нийт таван монгол иргэн COVID-19 халдвар авсан учраас энэ өвчний эмчилгээ, оношилгооны талаар зөвлөгөө өгсөн” гэв.

Мөн энэ үеэр манай улсын тухайд, хэдэн хүнд шинжилгээ хийж, хариу нь хэрхэн  гарсан талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийв.

Тэрбээр “2020.04.28-нд улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дарханы лабораторид 315 хүний шинжилгээ хийлээ. Халдвар илрээгүй.

Үүнд:

ХӨСҮТ-д тусгаарлагдсан 112 хүн

Цэргийн төв эмнэлэгт тусгарлагдсан 2

Ажиглах байранд тусгаарлагдсан 25 хүний давтан шинжилгээнд халдвар илрээгүй.

Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 6

Sos медикал эмнэлэгт тусгаарлагдсан 1

Танадалтын зорилгоор цуглуулсан 110 сорьцонд халдвар илрээгүй байна.

ХӨСҮТ-ээс 80 хүнийг шилжүүлэн гаргалаа. Ажиглах байранд байсан 150 хүнийг гэрийн хяналтад гаргалаа. Дараагийн чартер нислэгээр ирэх иргэдийг хүлээн авахад бэлэн боллоо” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.