Х.Бат-Ялалтыг 2.400.000 төгрөгөөр торгох болжээ

2017-05-8 Мэдээ, мэдээлэл

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Х.Бат-Ялалтыг шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн хэмээн  хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Бат-Ялалтад холбогдуулан хөтөлсөн нөлөөллийн мэдүүлгийн дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 22, 38 дугаар зүйлд зааснаар хариуцлага хүлээлгэх асуудлыг шийдвэрлүүлэхээр албан бичиг хүргүүлсэн байжээ.

Эх сурвалж: ШЕЗ

А.Уянга

 

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.