Хаалганы бариул, жолооны хүрд зэрэг гар их хүрдэг хэсгийг өдөрт хоёроос дээш удаа ариутгаж, цэвэрлэхийг зөвлөж байна

2020-04-29 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас олон улсын ачаа тээврийн жолооч нарт зориулан дараах зөвлөмжийг гаргажээ.

-Амны хаалт зүүх
-Бээлий өмсөх
-Өдөрт 3 удаа биеийн халуунаа хэмжиж тэмдэглэх
-Тархвар зүйн асуумж, судалгааг үнэн зөв бөглөх
-Гараа сайтар савандаж угаах
-Гараа ам, хамар, нүүрэндээ хүргэхгүй байх
-Давс, нимбэг, содатай бүлээн усаар ам, хоолойгоо зайлах
-Халуун бүлээн шингэн ойр ойрхон уух, тагтай аяга хэрэглэх
-Олон цагаар жолоо барихгүй байх
-2 метрээс дотогш зайд бусадтай харьцахгүй байх
-Шүлсээ ил задгай хаяхгүй байх
-Машиндаа зорчигч суулгахгүй байх
-Машинаасаа аль болох буухгүй байх
-Аяга, халбагаа халуун усаар сайтар угаах
-Хувийн ариун цэврийн хэрэгслээ өөр хүнд хэрэглүүлэхгүй байх,
-Ус, саван, алчуур, гар ариутгагч, нойтон салфетка байнга авч явах
-Кабины дотор тал, хаалганы бариул, жолооны хүрд, араа зэрэг гар их хүрдэг хэсгийг өдөрт -2-оос доошгүй удаа нойтон салфетка, чийгтэй алчуураар цэвэрлэх
-2 цаг тутам цонхоо онгойлгож, агаар сэлгэлт хийх
-Халуурах, ханиах, бөөлжих, суулгах, булчин өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 80086829 утсаар зөвлөгөө авах
-Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах
-Хуваарилсан шатахуун түгээх газраар үйлчлүүлэх

Хилийн боомтод:
-Нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг нэмэлт гэрчилгээ шаардахгүй эхэлж нэвтрүүлэх
-Тээврийн хэрэгсэл, бараа бүтээгдэхүүнийг халдваргүйжүүлэх
-Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах
-Тусгаарлах байр түгжээтэй хаалга, цонхтой байх
-Тусгаарлагдсан иргэнд зориулсан бие засах газартай байх
-Спиртэн суурьтай гар ариутгагч, халдваргүйжүүлэх бодисыг зааврын дагуу хэрэглэх
-Ариун цэврийн байгууламж, тоног төхөөрөмж, хангамжийг байлгах. Түүний дотор гарын эрүүл ахуй, ачааны машины дугуйг халдваргүйжүүлэх үйлчилгээ байх.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.