59 хүний лабораторийн шинжилгээ сөрөг гарчээ

2020-04-28 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн мэдээлэл эхэллээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү  манай улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх болон шинжилгээний хариунуудын талаар мэдээллээ.

 “Дөрөвдүгээр сарын 27-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд COVID-19 халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 59 хүнд шинжилгээ хийснээс коронавирус илрээгүй.

Улсын хэмжээнд долоон лабораторийг бэлтгээд тус бүрд нь 1,000 оношлуур хүргэж, туршилт судалгаа хийгдээд явж байгаа. Салбар лабораториудын тоног төхөөрөмж, оношлуур бүгд ижил. Эгзэгтэй үед олон тоогоор шинжилгээ хийх боломжтой.

ХӨСҮТ эмчилгээг багаар хийх зохион байгуулалт хийсэн. Өчигдрөөс нэг баг эмчилгээ рүү орсон” гэв.

 

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.28-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.28-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 27, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.