Франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч, эрүүл боллоо

2020-04-27 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яам/ЭМЯ/-наас шинэ коронавирусийн халдварын тухай асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү:

Дөрөвдүгээр сарын 27-нд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Гурван лабораторид 161 хүний шинжилгээ хийхэд короанавирус илрээгүй. Давтан шинжилгээнд хамрагдсан 48 оюутанд мөн коронавирус илрээгүй. Дундговь, Дархан-Уул аймаг, Улсын нэгдсэн төв эмнэлэгт байгаа 15 жолоочийн сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Бас нэг сайн мэдээ дуулгахад Франц иргэний бүх шинжилгээ сөрөг гарч, бие нь эрүүл болж, “Энх саран” эмнэлэг рүү шилжлээ. Анх эмнэлэгт маш хүнд ирсэн. Эмчилгээнд орсон үеэс дэлхий биднийг анхааралтай ажигласан. Дэлхийн аль ч оронд Монгол хүн өвдөх эрсдэл байгаа учраас франц иргэнийг эдгээж сайхан хандсаны хариуг манай иргэдэд бас барих байх аа.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.27-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.27-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, April 26, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.