ЭМЯ: Шинээр 39 хүн ажиглалтад оржээ

2020-04-23 Мэдээ мэдээлэл

 

 

 

 

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар ээлжит мэдээллээ хүргэж байна. Өнгөрсөн 24 цагийн байдлаар халдвар дэлхийн 213 улсад буюу нийт 2.6 сая хүн халдвар авчээ. Харамсалтай нь 184.0 гаруй хүн нас барж, 1.7 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл:

-ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 5262 тохиолдол бүртгэгдсэн. Нийт 58.0 мянган хүн өвчтилж, 57 хүн нас баржээ. Тэр дундаа хил залгаа Эрхүүд 75, Буриадад 153, Алтайд 58, Тувад 13 хүн өвчилсөн байна.

Москва хотод нийт тохиолдлын 40 гаруй хувь нь бүртгэгдсэн мэдээтэй. Тархвар судлалын хувьд авч үзвэл 43 хувь нь хөнгөн балархай хэлбэрээр байгаа тул нян тээгчээс халдвар тархаж байна гэж үзсэн. ОХУ-ын эрдэмтдийн судалгаагаар хүүхдүүд балархай хэлбэрээр өвчилж, вирусийг удаан хугацаагаар ялгаруулж байна. Иймд хүүхдүүд халдвар тараах эх уурхай болж байна гэж дүгнэсэн.

Хятадын эрдэмтэд коронавирус үүсгэгч саарс-2-т судалгаа хийж, 30 омог байна гэж үзсэн. Хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европын АНУ-ын Нью-Йорк мужид тархсан байна. Мөн вирус 19 удаа хувьсаж, өөрчлөлт орсон гэж үзсэн байна. Иймээс вирус эрчтэй тархаж, хувьсан өөрчлөгдөж байгаа учраас өөрт нь тохирсон эм, эсрэг вакцин хийхэд хүндрэлтэй болж болзошгүй байна гэж анхааруулсан.

Манай улсын хэмжээнд ажиглалтад 1249 хүн байна. Шинээр 39 хүн ажиглалтад орж, 9 хүн тусгаарлалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна.

Өнгөрөгч 24 цагийн байдлаар 119 дугаарт 262 дуудлага ирсэн. Ихэнх нь банк, үйлчилгээний газруудад 1.5-2 метрийн зайтай зогсоохгүй байна гэсэн гомдол байгаа юм. Эрүүл мэндийн яамнаас бүх үйлчилгээний төвүүдэд хандан уриалга, зөвлөмж гаргасан. Үүнд хүмүүсийг 1-1.5 метрийн зайтай зогсох тэмдэглэл хийх ёстой гэдгийг зөвлөсөн. Иймээс үйлчилгээний байгууллагууд анхаарах хэрэгтэй” гэлээ.

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү: 

-2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд ХӨСҮТ болон орон нутгийн хэмжээнд тусгаарлагдсан иргэдээс сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. Сэлэнгэ, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 26 хүнээс шинэ коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д 159 хүн хянагдаж байна.

Алтанбулаг боомтоор орж ирж байгаа жолооч нарыг хянах зорилгоор Дархан-Уул аймгийн лабораторийг ажиллуулж, ХӨСҮТ-ээс нарийн мэргэжлийн хүн очиж ажиллаж байна. Ховд, Дорнод зэрэг аймгуудад мөн лаборатори бэлтгэгдсэн. Алтанбулаг боомтоос ачаа тээвэрлэн ирсэн жолоочийн хүүхэд аавтайгаа утсаар л ярьсан, уулзаагүй гэдгийг хяналтын журмаар шүүж үзсэн. Эргэлзэх хэрэггүй. Ажлаа хийж байгаа хүүхдийн хувьд ч хэцүү байна, зөв ойлгох хэрэгтэй. Иргэд маань дархлалын системээ дэмжих хэрэгтэй. Шөнийн 23.00 цагаас өглөө 07.00 цаг хүртэл унтах юм бол залуужуулдаг бодис ялгардаг юм байна. Унтах цагтаа унтвал арьс үс зөөлөрнө, дархлалын систем олноороо үржин хүчтэй болно гэж эрдэмтэд бичсэн байна. Дархлаагаа дэмжих шаардлага байна.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.23-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.23-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, April 22, 2020

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.