Д.Нямхүү: “Интермед” эмнэлэгт эмчлүүлж буй иргэний хурдавчилсан оношлуурын хариу эерэг гарсан

2020-04-21 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас covid-19 вирусийн халдварын тархалт дэлхийд болоод манай улсад ямар байгаа талаар мэдээлж байна. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдвараар дэлхий дахинд 2.4 сая хүн өвчилж, 107 мянган хүн нас баржээ. Одоогоор 1.6 сая хүн өвчний улмаас эмнэлэг хэвтэж эмчлүүлж байгаа бол 640 мянга гаруй хүн эдгэрсэн байна.

 

 

 

Мэдээллийн эхэнд Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл дараах зүйлийг тодруулав.

Тэрбээр “ОХУ-д сүүлийн 24 цагийн дотор 4,000 гаруй хүн шинээр халдвар авч, 44 хүн нас баржээ. Нийт өвчлөл 47 мянга гаруй болжээ.

Мөн Буриад улсад 24 цагийн дотор 28 тохиолдол бүртгэгдэж 153 боллоо.

Өвчлөлийн өсөлт Москвагаас бусад бүс нутагт шилжиж, 2-3 долоо хоногт дэгдэлт оргил үедээ хүн гэдгийг мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс ОХУ-ын иргэдийг хөл хорионы дэглэмээ чанд сахихыг анхааруулж байна.

Энэ өвчнийг хөнгөн гэж үзэж болохгүй гэнэт хүндрэх аюултай тул маргаашийг хүлээж болохгүй хэмээн ОХУ-ын Эрүүл мэндийн сайд онцолжээ. Мөн өвчин 2,3 дахь давлагаагаар дахин гарах эрсдэлтэй тул шаардлагатай тоног төхөөрөмж болоод амны хаалт зэргийн улсын нөөцийг бүрдүүлж байгаа аж.

Тухайлбал, тус улсад өдөрт 3.5 сая амны хаалт үйлдвэрлэж байсан бол өдөрт 7.7 амны хаалт үйлдвэрлэж хүн бүрийг амны хаалт зүүхийг шаардаж байна.

Нэг таатай мэдээ нь, COVID-19-ийн эсрэг ОХУ-д үйлдвэрлэсэн вакциныг зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн сайн дурын хүмүүст турших буюу вакциныг хоёрдугаар шатыг эхлүүлэхээр болжээ” гэв.

Мөн өнөөдрийн хурлаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг хийв.

Тэрбээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн 2 лабораторид 341 хүний шинжилгээ хийлээ. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, танадалтын зорилгоор цуглуулсан 11 сорьцонд халдвар илрээгүй. Энэхүү сорьцыг Хан-Уул болон Баянгол дүүргийн эрүүл мэндийн төвүүдээс танадалтын зорилгоор авсан байгаа. Мөн ХӨСҮТ-д тусгаарлагдсан 13 хүний давтан шинжилгээг хийсэн. Халдвар илрээгүй гэсэн сайхан мэдээтэй байна.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 154 хүнд эмчилгээ, хяналт, танадалт, лабораторийн шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна. Харин өнөөдөр өглөө 05.00 цагт “Интер мед” эмнэлгээс 1 сорьц авчирж, шинжилгээ хийсэн. Тухайн иргэн 69 настай, амьсгал нь бачуурч, сүүлийн 7 хоногт ханиалгасан, халуунгүй, 2 уушгиндаа хатгаатай гэсэн шинж тэмдэгтэй нэлээд хүнд ирж хэвтсэн байна.

“Интер мед” эмнэлгийнхэн өөрсдөө түргэвчилсэн оношлуураар оношлоход хариу нь нэмэх гарсан. Иймээс лабораторийн шинжилгээ хийж байна. Тухайн иргэний хүүхэд нь нэгдүгээр сарын 27-ны өдрөөс хоёрдугаар сарын 27-ны хооронд Солонгос улс руу яваад ирсэн гэсэн. Энэ бүх цаг хугацааг тооцоод үзвэл 2 сар гаруйн хугацаа буюу нууц хугацаа байсан байж болзошгүй. Тиймээс ойрын хавьтлын 3 хүнийг нь тусгаарласан. Мөн эмнэлгийн ажилчдад зөвлөгөө өгч, хянаж байгаа” гэлээ.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.21-НИЙ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.21-НИЙ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 20, 2020

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.