Ш.Баярсайхан: 13 жил энэ хэвээр явбал хэтэрхий урт байна

2018-01-18 Эдийн засаг

Монгол Улсын гавьяат Эдийн засагч, Монголын Үндэсний инженерүүдийн холбооны тэргүүн Ш.Баярсайханыг энэ удаагийнхаа зочноор урьж, ярилцлаа.

АНУ-д их олон жил мэргэжлээрээ ажилласан талаар тань сонссон. Монголд мэргэжил эзэмшсэн үү?

-Би цахилгааны мэргэжлийг Монгол Улсдаа эзэмшсэн. Техникум төгсөөд сүүлд нь дээд сургуульд мэргэжил дээшлүүлсэн. Мэргэжлээрээ чамгүй хугацаанд ажиллаж байгаад хоёр ч үйлдвэрийн цахилгааны монтаж хийж байсан. Тэгээд л сургалтын хөтөлбөрт хамрагдахаар АНУ-ыг зорьсон доо.

-АНУ-д мэргэжлээрээ ажилласан уу. Манай сургалт, технологи тэнд очихоор өөр байх юм уу?

-Манай техникум, дээд сургуулийн сургалт үнэхээр сайн байсан гэдгийг хэлэх ёстой болов уу. Тухайлбал, сургууль төгсөөд үйлдвэрт  ажиллаж байхад маань тухайн үеийн ЗХУ-ын их сургууль төгссөн бас нэг залуу цуг ажиллах боллоо. Хоёулаа ажлын зураг, схемээ үзнэ. Холболт энэ тэрээ ярихаар өнөөх маань огт дуугарахгүй.  Тэгээд л чи яагаад санаагаа хэлэхгүй байна гэхээр өнөөх маань “Сайн мэдэхгүй байна. Би чинь дадлагажигч шүү дээ” гэдэг юм. Би ч бас түүнтэй адил дадлагажигчаар л  ажиллаж байсан. Тухайн үед олон зүйл дээр манай сургалт илүү давуу байдаг гэдэг нь анзаарагдсан. Америкт очихдоо өөртөө их эрдэж байлаа.

Гэтэл өнөөх технологийн зөрүү, хөгжлийн онцлог зэргээс шалтгаалаад юу ч мэдэхгүй чадахгүй байгаадаа өөрийгөө их голсон. Угаасаа мэргэжлээрээ ч их гологдсон. Тэнд Монголоос очсон цахилгааны инженерүүд маань  хар ажил хийгээд хэцүү харагдаж байсан. Үнэхээр ажиллах, сурах шаардлагатай юм байна гэдгийг тэгэхэд их сайн мэдсэн

-АНУ, Канад зэрэг улсын цахилгааны ажилтнуудыг сургаж дадлагажуулах, ажлын байр олгох үүрэг бүхий олон улсын холбооны албан ёсны гишүүнээр ажиллаж байсан юм билээ. Монголдоо ирж ажиллах хүндтэй шалтгаан байв уу?

-Таны хэлсэн Олон улсын  “IBEW” холбоонд би 12 жил ажилласан. Цалин, хангамж сайтай, ахуй амьдрал бололцоотой өөртөө бол дажгүй сайхан амьдраад л байлаа. Зөвхөн өөрсдийгөө бодоод амьдраад байвал болох ч эх орон маань алс амьдарч байхад байнга бодогддог. Хойч үе маань ийм байдлаар яваад байх уу, бидний ажиллаж буй салбар маань энэ шинэчлэлтийг хүлээн авахгүй байх юм уу гэх зэргээр. Гэтэл нас ахих тусам улам гүнзгий боллоо. Та санаж байгаа бол 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-д айлчлахдаа гадаадад ажиллаж, амьдарч байгаа монголчууд сурсан зүйл, мэдлэг туршлагаа эх орондоо ирж нэвтрүүлээч гэсэн уриалгыг гаргасан юм. Энэ уриалга надад их ойрхон туссан. Нөгөө талаар Монгол Улсад Олон улсын цахилгааны стандарт, дүрэм журам, кодыг нэвтрүүлэх, нутагшуулах зайлшгүй шаардлага байгааг илүү их мэдэрдэг байсан. Тэгээд л Ерөнхийлөгчийг уриалгыг хүлээн авч хэзээ нэг цагт Монголдоо очиж ажиллана даа гэж бодох боллоо. Төрийн тэргүүнийхээ уриалгыг зорилгоо болгож, сүүлийн таван жил зөвхөн судалгааны ажилд хамаг л цаг заваа зориуллаа. Сү. Батболдын тэргүүлсэн Засгийн газраас “Зөгийн үүр” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Монголдоо ирсэн юм.

Анх судалгаагаа хийж байхдаа манайд мөрдөж байгаа стандарт дэлхийн жишигт нийцсэн байж болохыг үгүйсгээгүй. Гэтэл энэ судалгааны дүнд галын аюул бодитой байгааг харсан. Шинээр баригдсан олон барилгын цахилгааны монтажийг харьцуулан судлахад шаардлага хангаагүй, төсөв багатай байдгаас цахилгааны инженерийн чадвар, туршлага, сэтгэлд тулгуурлаж хийдэг гэдэг нь анзаарагдсан. Гэтэл сүүлийн үед барилгад гарсан галын шалтгаан нь ихэвчлэн цахилгааны аюулгүй байдлаас болж байна.

-Мөрөөдлийн Америкт өндөр цалинтай, сайхан ажил амьдралтай байсан хүн Монголоос улам л цаашаа гэмээр санагдах юм. Ирэхэд тань ямар нөхцөл угтав. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын уриалсан санаачилга, дэмжлэг хэр ажил болов?

-Би АНУ-д цагийн 42 ам.долларын цалинтай, 80 ам.долларын илүү цагийн хөлстэй ажиллаж байсан. 2016 онд эх орондоо ирсэн. Энэ салбарт ажилладаг олон эрдэмтэд, иненерүүдийн хамтарч Монголын Үндэсний инженерүүдийн холбоог байгуулсан. Холбооны Ажлын хэсэг маань хорин хүний бүрэлдхүүнтэй. Энд доктор профессор найм, түүн дотор төрийн соёрхолт хүн хоёр байгаа. Энэ хүмүүс маань эрчим хүчний чиглэлээр нарийн мэргэшсэн улсууд юм. Монгол Улсын зургаан зөвлөх инженер байгаа. Бид Ажлын хэсгийн хуралдааныг тогтмол хийж холбооны үйл ажиллагааны зорилго чиглэлээ тодорхойлсон. Үндэсний галын аюулаас хамгаалах нийгэмлэгийн стандарт-70, Үндэсний цахилгааны дүрэм Олон улсын цахилгааны дүрмийг Олон улсын стандартчиллын байгууллагын шаардлагад нийцүүлэн Монголын үндэсний дүрэм, стандарт M.NEС болгон нутагшуулах зорилготой. Энэ хооронд бид судалгааны ажил чамгүй их хйисэн. Монгол Улсад мөрдөгдөж буй стандарт, Монголын стандарт хоёр юугаараа ялгаатай вэ, Монголд хэрэгжих боломж бий юу гэх зэргээр судаллаа.

-Судалгааны үр дүн хэрхэн гарав. Монголд гадны стандартыг нэвтрүүлэх зайлшгүй шалтгаан олж харав уу?

-Анх судалгаагаа хийж байхдаа манайд мөрдөж байгаа стандарт дэлхийн жишигт нийцсэн байж болохыг үгүйсгээгүй. Гэтэл энэ судалгааны дүнд галын аюул бодитой байгааг харсан. Шинээр баригдсан олон барилгын цахилгааны монтажийг харьцуулан судлахад шаардлага хангаагүй, төсөв багатай байдгаас цахилгааны инженерийн чадвар, туршлага, сэтгэлд тулгуурлаж хийдэг гэдэг нь анзаарагдсан. Гэтэл сүүлийн үед барилгад гарсан галын шалтгаан нь ихэвчлэн цахилгааны аюулгүй байдлаас болж байна. Манайд Шангри–Ла шатсан юм чинь банк, “Бөмбөгөр” худалдааны төв шатсан юм чинь өөр бусад чухал обьект шатахыг үгүйсгэх аргагүй.

-Галын аюулаас өгсүүлээд олон сул тал байгаад байхад энэ стандартыг шинэчилж болдоггүй хэрэг үү?

-Манайх хуучнаар ЗХУ-ын дүрэм стандартыг шууд орчуулан нэвтрүүлсэн юм. Өмнө нь гурав удаа сайжруулсан, одоо дөрөв дэх удаагаа сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Энэ шинэчлэл дүрмийн агуулга нь шугам, сүлжээ талдаа л даа. Өөрөөр хэлбэл, өндөр хүчдэл талдаа гэж ойлгож болно. Тэгэхээр барилга талдаа буюу нийтийн хэрэглээнд орж ирэхээр ондоо зүйл болоод явчихаж байгаа юм. Гэтэл дэлхийд барилга болон шугам сүлжээ доторх систем нь хоёр өөр зүйл болж хөгжиж байна. Энэ дундаас хэрэглэгчийн систем асар хурдацтай хөгжиж байна. Гэтэл манайд хамгийн их хоцрогдож, орхигдож байгаа нь хэрэглэгчийн систем юм.

-Манайх хуучнаар ЗХУ-ын дүрэм стандартыг шууд орчуулан нэвтрүүлсэн юм. Өмнө нь гурав удаа сайжруулсан, одоо дөрөв дэх удаагаа сайжруулахаар ажлын хэсэг ажиллаж байна. Энэ шинэчлэл дүрмийн агуулга нь шугам, сүлжээ талдаа л даа.

-Шалтгааныг нь судалж үзэв үү?

-Мэдээж тэгэлгүй яах вэ. Эрчим хүчний яам шугам сүлжээгээ хариуцдаг. Барилга, хот байгуулалтын яам бол барилгаа л хариуцдаг. Гэтэл хэрэглэгчийн систем нь Барилга, хот байгуулалтын яамны харьяа. Гэтэл тус яаманд ихэвчлэн барилгын л мэргэжилтнүүд байдаг. Ийм тохиолдолд тэд цахилгааныхаа асуудлыг мэддэггүй. Уг нь, Эрчим хүчний яамны мэргэжилтнүүд л мэдэх асуудал байтал хуульдаа энэхүү системийг Барилга, хот байгуулалтын яам мэддэг. Ийм зүйлээс болж өнөөдөр хэрэглэгчийн систем хамгийн их хоцрогдож байна. Өөрөөр хэлбэл, хоёр яамны голд орхигдоод их удаж байна гэх үү дээ Салбарынхны нам тал буюу олон улсад хэрэглээний гэгддэг International Electrical Code-ийг бид өөрийн орны онцлогт нийцүүлэн боловсруулах,  нэвтрүүлэхийг зориод байгаа юм. Эрчим хүчний яамнаас бидний саналыг дэмжсэн. Гэхдээ Манай яамын бодлого төвөллөлтийн асуудал биш, Барилгын яамны шийдэх асуудал юм гэсэн хариуг хэлсэн. Бид Засгийн газарт хандаад хоёр ч реферанттай уулзсан мөн л бидний ажлыг дэмжихээ илэрхийлсэн. Одоо дөрөв дэх удаагаа шинэчилж явна.

-Нэгэнт шийдвэр гаргагчдын дэмжлэгийг авсан хойно энэ ажилд санаа зовох ауудал байхгүй юм байна гэж ойлголоо.

Үе үеийн Засгийн газрын бодлого, Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуульд болон  МАН-ын мөрийн хөтөлбөрт бидний санаачлаад байгаа энэ ажил маань тусгагдсан байдаг. Бидний хийсэн судалгаа, стандарт, кодчилол Төрийн бодлоготой уялдуулах нь чухал юм. Бид төрийн бус, ашгийн бус байгууллага. Үйл ажиллагаагаа явуулах санхүүжилт хүсээгүй, зовлон шалтаг тоочоогүй. Гол нь бидний хийж буй энэ ажлыг төрийн бодлоготой уялдуулж хийгээч гэж хүсээд байгаа юм. Төрийн бодлоготой уялдвал бидний ажил хууль болж батлагдах, нийтийн хэрэглээнд нэвтрэхдээ хурдан юм.  Манай хөгжлийн  хөтөлбөрт цахилгааны норм дүрм олон улсын жишигт хүрнэ гэсэн агуулга байдаг. Гэтэл хэзээ хүрэхийг 2030 он гэж тодорхойлжээ. Дахиад 13 жил энэ хэвээрээ явна гэвэл хэтэрхий урт байна. Энэ хугацаанд таван жилээр суралцдаг их сургуулийн хоёр ч үе төгсөөд гарчихна. Жил болгоны төгсөлтийг тооцвол олон мэргэжилтэн хуучин мэдлэг, стандартыг эзэмшээд гарах нь. Тэгвэл манай баг төрийн байгууллагатай ажлаа уялдууулаад хоёр жилийн хугацаанд оръё гэж байгаа юм. Батлах хүртлээ судлана, хянана гэх чамгүй хугацаа орох нь тодорхой.

-Өндөр хөгжилтэй орны дүрэм, журмыг шууд оруулчихаар үнэ өртөгийн хувьд хэр байдаг юм бол. Барилга барьдаг хэдэн компани нь цахилгааны материалын зардалдаа сөхрөөд уначих вий гэсэн болгоомжлол байна?   

-Бид олон улсын стандарт гэдэг дүрмийг л нэвртүүлэх гээд байгаа юм. Материалын хувьд Заавал Америк, Канад, Германых байх албагүй. Солонгос, Хятадынх  байж болно, гол нь лаборитарид батлагдсан байх гэдгийг дүрэмдээ оруулчихвал компани, аж ахуйн нэгжид хүнд тусахгүй.

Манай хөгжлийн  хөтөлбөрт цахилгааны норм дүрм олон улсын жишигт хүрнэ гэсэн агуулга байдаг. Гэтэл хэзээ хүрэхийг 2030 он гэж тодорхойлжээ. Дахиад 13 жил энэ хэвээрээ явна гэвэл хэтэрхий урт байна. Энэ хугацаанд таван жилээр суралцдаг их сургуулийн хоёр ч үе төгсөөд гарчихна. Жил болгоны төгсөлтийг тооцвол олон мэргэжилтэн хуучин мэдлэг, стандартыг эзэмшээд гарах нь. Тэгвэл манай баг төрийн байгууллагатай ажлаа уялдууулаад хоёр жилийн хугацаанд оръё гэж байгаа юм. Батлах хүртлээ судлана, хянана гэх чамгүй хугацаа орох нь тодорхой. 

 -Таныг ганцхан ном авах зорилгоор АНУ-руу зорьсоныг сонссон. Ямар номыг далай гатлан, тив алгасуулан авч ирдэг юм бол гэж гайхаж байлаа?

-Номыг зохиогчоос нь албан ёсны зөвшөөрлийг нь авч байгаад орчуулсан. ОУ-ын цахилгааны стандартын тухай сэдэв агуулгатай юм. Зурагтай, тайлбартай, дагалдах кинотой. Их, дээд сургуульд инженерийн таван жил үздэг мэдлэг энэ номонд байгаа. Технологи тусгагдаагүй болохоос суурилуулалт, угсралтад зориулсан бүх л зүйлийн тухай оруулсан. Тухайлбал, тооцоо, утасны сонголт гэх мэт олон мэдлэгийг багтаасан юм. Номны зохиогчийн эрхийг авхуулахаас өгсүүлээд орчуулах, эх бэлтгэх зэрэг бүх зардлыг би хувиасаа гаргасан. Барилга, хот байгуулалтын яамнаас энэ зардлыг гаргах боломжтой юу гэж асууж үзсэн. Гэтэл энэ төрилийн зардал төсөвт байхгүй гэсэн хариу авсан. Би нэгэнт зорьсон юм чинь, басхүү анхнаасаа ашгийн бусаар ажиллаж байгаа юм чинь энэ зардлаа өөрөө даасан. 1000 гаруй хуудастай хоёр эгнээгээр чисэн асар зузаан дүрмийн номыг судлах, орчуулахад асар их асар их ажил болсон.

-Цахилгаанаас үүдэлтэй галын аюул огт байхгүй болох нь. ӨӨр ямар давуу тал бүрдэх вэ?

-Бид олон улстай нэг хэлээр ойлголцож байж урагшилна. Барилга, уул уурхай гээд олон салбарт бид гаднын технологи, тоног, төхөөрөмжийг нэвтрүүлж байна. Тэгвэл энэ бүх технологийг ашиглах, ажиллуулахад цахилгаан эрчим хүч хэрэглэх нь зайлшгүй.  Гэтэл энд дэлхий ертөнц ойлгохгүй хуучин дүрм норм, код ашиглаад байвал хөгжлөөс чангаах нь тодорхой. Бидний хуулдаг байсан хойд хөрш маань, зүүн Евродийн бүх улс, өргөн харилцаатай зүүн болон зүүн өмнөд Азийн бүх улс энэхүү стандартыг хэрэглэж байна. Бидний санаачилсан ажлыг төрийн бодлогод нэвтрүүлбэл Монгол Улсын Үндэсний цахилгааны дүрэм, стандарт, кодлол нь олоон улсад хүлээн зөвшөөрөгдөнө. Хөрөнгө оруулалтын олон улсын шаардлагыг хангана. Хөгжингүй орнуудад мэргэжилтэн солилцож болно. Ажлын байр шинээр бий болно. Хэрэглэгчдийн эзэмшлийн цахилгаан утасны эдлэх хугацааг уртасгана. Жижиг дунд үйлдвэрүүд хөгжих илүү таатай орчин бүрдэнэ.  Иргэдийн ая тухтай, эрүүл хэв маягийг бий болгоно . Гэх мэт олон сайн үр дагавар шууд болон шууд бусаар бий болох юм.

Г.Батзориг

 

 

 

 

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.