Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.04.16/ ээлжит мэдээлэл хийлээ.
– Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөж ирсэн буюу коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан тохиолдлын тоо нэгээр нэмэгдэж, 31 боллоо.
ТУХАЙЛБАЛ,
-ОХУ-аас ирж “Амар” зочид буудалд тусгаарлагдсан 11 хүний сорьцонд давтан шинжилгээ хийхэд нэг хүнд нь “Ковид-19” халдвар илэрсэн байна.
– Нийт батлагдсан 31 тохиолдлын тав нь эдгэрч, эмнэлгээс гарсан бөгөөд 26 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна.
– ХӨСҮТ-д нийт 245 хүн тусгаарлагдаж эмчилгээ, шинжилгээ, хяналт, тандалтанд хамрагдаж байна.
– Монгол Улсад сэжигтэй тохиолдол нэмж бүртгэгдээгүй.
ХӨСҮТ-д хийсэн шинжилгээ буюу:
– Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын тусгаарлах байранд ажиллаж байсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн 84,
– Тээврийн жолооч 44,
– Тандалт, судалгааны чиглэлээр цуглуулсан сорьц 25,
– ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний /давтан/ шинжилгээнд халдвар илрээгүй.
– Улсын хэмжээнд тусгаарлах байруудад нийт 1669 хүн ажиглалт, хяналт, тандалт, судалгаанд хамрагдаж байна. 24 цагийн хугацаанд 15 хүнд нарийн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн бол, бусад хүний биеийн байдал хэвийн байна.
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.