Сурагчдын теле хичээлд хамрагдалт 66 хувь болж буурсан гэв

2020-04-16 Боловсрол
Улсын онцгой комиссоос их дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг есдүгээр сарын 1-н хүртэл хойшлуулсан. Ингэхдээ зургадугаар сарын 1-н хүртэл теле хичээл үргэлжлэх юм. Одоогийн байдлаар танхимын сургалтын хичээлийн 50 орчим хувийг теле хичээлээр явуулж байна. Үлдсэн 50 орчим хувь нь агуулгын алдагдалтай явж байгаа талаар  Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Гантулга “Өнгөрсөн хоёр сарын байдлаар хүүхдүүдийн теле хичээлд хамрагдаж буй оролцоо нийслэлийн хэмжээнд 81 хувьтай гарсан. Дөрөвдүгээр сар гарч, улсаас гарсан шийдвэрүүдтэй холбоотойгоор сурагчдын теле хичээлд хамрагдалт 66 хувь болж буурсан” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.