Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар ээлжит цаг үеийн мэдээлэл хийж байна. Тус яамны мэдээлснээр тусгаарлалтаас гарч буй иргэдийг 14 хоног тусгаарлалтын дэглэмийг сайтар сахиж мөрдөхийг зөвлөлөө.
ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл:
-Коронавирусийн халдвар 213 оронд тархаж, 1.9 сая хүн уг халдвараар өвчилсөн. Үүний улмаас 119,686 хүн нас барж, 404,000 хүн эдгэрсэн байна. Азийн оронд сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл эрс нэмэгдэж, Сингапур улсад өвчлөл нэмэгдэж байна. Шалтгаан нь, гадаадаас ирсэн иргэдээ 14 хоног өөрсдийгөө тусгаарлах зөвлөмж өгсөн ч хүмүүс тусгаарлалтын дэглэм сахиагүй, бусдад халдвар тархаажээ. Иймд тус улсад хүмүүс оршин суугаа газраас гарахгүй байх, зай барих, олон нийтийн үйл ажиллагааг зогсоосон. Мөн Япон улсад өвчлөл нэмэгдэж, хоёр мужид онц байдал зарласан байна. Манай орны хувьд гадаадаас ирсэн иргэдээ 21 хоног тусгаарлаж буй нь зөв зүйтэй арга гэдгийг харуулж байна. Тусгаарлалтаас гарсан иргэд 14 хоногийн дэглэмээ сайн мөрдөх хэрэгтэй.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү:
-2020 оны дөрөвдүгээр сарын 13-нд үдээс хойш 1 өвчтөн эдгэрч, нийтдээ таван хүн эдгэрч ХӨСҮТ-ээс гарлаа. Өмнө нь эдгэж гарсан иргэд мөн тусгаарлалтаас гарч, гэрийн 14 хоногийн тусгаарлалтад шилжиж байна. Гэртээ гарсан ч гэсэн давтан шинжилгээ авна. Өчигдөр ХӨСҮТ-д 500 шинжилгээ хийсэн бөгөөд 260 хүнээс коронавирус илрээгүй. Мөн ОХУ-аас ирсэн хүмүүсээс шинжилгээ авахад шинээр 13 хүн коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон бөгөөд нийтдээ Монгол Улсад коронавирусийн тохиолдол 30 боллоо.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:
-Халдвар илэрсэн хүмүүс нь ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 19-23 насны оюутнууд байгаа юм.
Өчигдөр шинж тэмдэгтэй, сэжигтэй гэж ирсэн 20 хүнийг тусгаарлаж шинжилгээ хийсэн. Тэндээс нэг тохиолдол нь батлагдсан. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 31 хүнийг илрүүлсэн.
Харин 282 хүний тухайд Москвагаас Улаан-Үд рүү нислэгээр ирсэн, Эрхүүгээс Улаан-Үд рүү автобусаар ирээд хилээр орж ирсэн хүмүүс. Москвагаас Улаан-Үд рүү ирсэн зорчигчдыг “Амар” зочид буудалд байрлуулсан. Батлагдсан тохиолдлын хавьтал бол Москвад сурч байсан оюутан. Иймээс Москвагийн оюутнууд дотор 30 оюутныг ойрын хавьтал гэж үзэж байсан бөгөөд тэдний дотроос 13 хүнд нь халдвар илэрсэн. 13 хүний ойрын хавьтал нь энэ хүмүүс өөрсдөө. 31 хүн дотор байгаа 13 хүн гэж ойлгож болно. Бид шинжилгээгээ үргэлжүүлэн давтан хийнэ. Тэдний биеийн байдал харьцангуй сайн. Зарим нь шинж тэмдэггүй, зарим нь 2-3 шинж тэмдэг илэрсэн. Мөн Дархан-Уулд байгаа тохиолдол Москвагийн Төмөр замын дээд сургууль, эхний тохиолдолтой хамт нэг сургуульд сурдаг. Ирсэн тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуульд мөн өвчлөл бүртгэгдсэн байна.
Хилээр орж ирсэн хүмүүс хамт орж ирсэн. Дархан-Уул аймагт нэг, нэгээр нь тусгаарласан. Монгол Улс эрсдлийн үнэлгээг 6 удаа хийсэн. Эрсдлийн үнэлгээгээр халдвар орж ирэх эрсдэл маш өндөр байсан. Өвчлөл гарсанаас хойш тархах эрсдэл маш өндөр байгаа. Иймээс иргэд назгай байдлаа анхаарч, хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч байгаа зөвлөмжийг дагах хэрэгтэй. Одоогийн 30 тохиолдол бүгд зөөвөрлөгдөн орж ирсэн.
ДЭМБ-ын ажилтан О.Алтантуяа:
-ДЭМБ-ын мэдээгээр халдварын тохиолдол 1.282.931 бүртгэгдэж, 72.774 хүн нас баржээ. Сүүлийн 24 цагт халдвар АНУ-д 8 дахин, Испанид 5, Итали, Францид 3 дахин нэмэгдсэн. Нас баралтын хувиар одоогоор Франц улс хамгийн өндөр үзүүлэлттэй буюу 11 хувьтай байна.
Энэ сарын 6-нд Хятад улсад нас баралт бүртгэгдээгүй. 60 зөөвөрлөгдсөн тохиолдол мэдээлэгдсэн. Халдвар ОХУ-аас энэ сарын 1-6-ны хооронд орж ирсэн иргэдэд бүртгэгдсэн.
Манай бүсийн Австрали, Камбуж, Ветьнам, БНСУ-д тохиолдлын ихэнх хувийг зөөвөрлөгдсөн тохиолдлууд эзэлж байна.
Япон, Филиппин улсад өвчлөл нийслэл хотдоо өндөр тархалттай байгаа. Ковид-19 халдварт өртсөн хүмүүсийн эв нэгдэл, сэтгэл санааг дэмжих, аюулт өвчинтэй нүүр тулж буй эрүүл мэндийн ажилтнуудад зориулж “Нэг дэлхий гэртээ хамтдаа” санаачилгыг эхлүүлсэн. Энэ сарын 18-нд нэрт дуучин Лэди Гага тоглолтоо шууд дамжуулахаа зарласан.
Оюутан сурагчдын 90 гаруй хувь буюу 1.5 тэрбум хүүхэд залуучууд сургууль хаагдсаны улмаас гэртээ байгаа. НҮБ-ын Хүүхдийн сан, Олон улсын хэвлэлийн нийгэмлэгтэй хамтран ДЭМБ-аас “Дэлхийг уншья” уншлагын аян эхлүүлж байна. Хүүхдийн унших дуртай номыг зохиолчид Англи хэл дээр өөрсдөө уншиж өгөх юм. Анхны оролцогч нь дэлхийн 50 гаруй хил дээр 180 сая номоо борлуулсан зохиолч инстаграмм хуудсаараа дамжуулан хүүхдүүдтэй 30 минут уулзаж, номныхоо хэсгээс уншиж, хүүхдийн асуултад хариулсан.
ДЭМБ-аас хувийн хамгаалах хэрэгслийн зохистой хэрэглээний талаарх удирдамжаа өчигдөр дахин шинэчилсэн. Хувийн хамгаалах хэрэгслийн зөвлөмж нь хэвээрээ байгаа ч халдвартай бүс нутгаас ирсэн ачаа тээшийг хэрхэн халдваргүйжүүлэх, хувийн хамгаалах хэрэгсэл хомсдолд орсон үед хэрэглээг уртасгах, дахин хэрэглэхтэй холбоотой зарим зөвлөмжүүд нэмэгдсэн.
(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.14-НИЙ 11:00 ЦАГ
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.14-НИЙ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, April 13, 2020
13 цагийн өмнө
17 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.