Д.Эрдэнэхүү Азийн дээд амжилтыг шинэчлэв

2017-05-6 Спорт

Индонез улсад пауэрлифтингийн насанд хүрэгчид, залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 30-наас энэ сарын 6-ны өдрүүдэд нэлээд өргөн хүрээнд болж өндөрлөв. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас Пауэрлифтингийн нэгдсэн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулгын удирдлага дор нийт 14 тамирчин гурван насны ангилалд өрсөлдсөн юм.

Баг тамирчид маань өчигдөр төрийн дуулалаа Индонезийн тэнгэрт эгшиглүүлж, +120 кг-ын жинд Ц.Баярхүү суулт, шахалт, таталтын төрөлд алтан медаль хүртсэн мэдээтэй байна. Мөн тус жинд Д.Анхбаяр хэвтээ шахалтын төрөлд хүрэл медаль хүртсэн бол -120 кг-ын жинд Д.Эрдэнэхүү цээж шахалтын төрөлд 300 кг-ыг өргөснөөр алтан медаль тус тус хүртсэн байна.

Дашрамд дуулгахад, Д.Эрдэнэхүүгийн гаргасан энэхүү амжилт нь Азийн дээд рекордыг шинэчлэн тогтоож буй юм. Ийнхүү манай Пауэрлифтингийн баг тамирчид тивийн аварга шалгаруулах тэмцээнээс жин тус бүртээ амжилттай оролцож, бахдам амжилттай эх орондоо ирж байна.

А.Уянга

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.