ЭМЯ: Монгол Улсад нийт батлагдсан 17 тохиолдол бүртгэгдлээ

2020-04-13 Мэдээ мэдээлэл

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.


ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Дэлхийд 1.8 сая хүн коронавирусээр өвчлөөд байна. Япон улсад 24 цагийн дотор 500 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ихэнх хүмүүс эмнэлэгт эмчлүүлэх гэж байгаа хүнийг дагаж ирсэн хүмүүс халдвар авсан байна.

Иймд шинжилгээ өгөх, эмнэлэгт үзүүлэхдээ 2,3-аараа дагаж ирэхгүй байхыг зөвлөж байна.

ОХУ-д Ням гарагт 2,000 гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж, 24 хүн нас баржээ.

Эрхүү, Улан-Үдэд бага насны хүүхэд коронавирусээр өвдөх нь их байна.

Манай улсын тухайд, ажиллаж байгаа бүх байгууллагуудад ариун цэвэр халдваргүйтлийг сайн хийх зөвлөмж үүргийг өгсөн. Энэ сарын 11-нд Алтанбулагийн боомтоор 281 зорчигч орж ирж тусгаарлагдсан. Үүнээс Дарханд 11, Сэлэнгэд 2, Улаанбаатарт 169, ХӨСҮТ-20 хүнийг тусгаарласан. Эдгээр хүмүүс 2-3 газар дамжиж ирсэн эрсдэлтэй хүмүүс байгаа. Эдгээр хүнтэй цуг байж байгаад халуурч Улаан-Үдэд үлдсэн 1 иргэний хариу сөрөг гарсан. Гэхдээ энэ хүн Улаан-Үдийн халдварт өвчний төвд хэвтэн эмчлүүлж байна.

Ажиглалтад 1678 хүн байна. Ажиглалтад байгаа 14 хүнд яаралтай түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн. 7 жирэмсэн эмэгтэй, зүрхний шигдээстэй 2, бага насны 1 хүүхдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн. Ажиглалтад байгаа хүмүүсийн биеийн байдал хэвийн байна” гэсэн мэдээллийг өглөө.

(COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.13-НЫ 11:00 ЦАГ

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.04.13-НЫ 11:00 ЦАГ

Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, April 12, 2020

 

Мөн ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Өчигдөр ХӨСҮТ-д сэжигтэй тохиолдлоор тусгаарлагдсан 20 хүний 1 коронавирус илэрлээ. Ингээд Монгол Улсад нийт батлагдсан 17 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 4 хүн эмчлэгдэн гарсан. 13 хүн эмчилгээ хяналт, лабораторийн шинжилгээ хийгдэж байна.

Өчигдөр 232 шинжилгээ хийсэн. Үүнд 1 хүнээс халдвар илэрсэн. Бусад нь сөрөг гарсан.

Энэ сарын 12-нд ОХУ-аас ирж Дархан-Уул аймагт ажиглалтад орсон 74 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Мөн ажиглах байранд байгаа Солонгос улсаас ирсэн 110, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 11, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 4 хүний шинжилгээнд халдвар илрээгүй. Танадалтын шугамаар авсан 13 хүний шинжилгээний хариунд халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ 225 хүн ажиглалтад байна. Харин эмчлэгдэж эдгээд гарсан эхний 2 хүн тусгаарлах байранд хянагдаж 14 хоног болсон. Тэр 2 хүнд 2 удаа давтан шинжилгээ хийгээд халдвар илрээгүй. Гэвч ажиглах байрнаас шилжин гэртээ 14 хоног тусгаарлагдан, дахин давтан шинжилгээ хийнэ. Тэдэнтэй холбоотой байж, хяналтад байлгана” гэлээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.