COVID-19: Гараа угааж, маск зүүснээр халдвараас сэргийлж чадна

2020-04-13 Мэдээ мэдээлэл

 

 

 

 

 

 

 

Коронавирусийн халдвараас сэргийлэх аргуудыг Эрүүл мэндийн яамнаас тогтмол хүргэж байна. Энэ удаад гарын эрүүл ахуйг сахих, гараа хэрхэн угаах, ариутгах талаар зөвлөлөө. 

Коронавирусийн халдвараас сэргийлэхэд хамгийн өндөр ач холбогдолтой аргын нэг нь гараа сайтар савандаж угаах юм. Учир нь уг халдвар бохирлогдсон гараар ам, хамар, нүдэнд хүрснээр дамжиж байна.

Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд гараа 20-30 секундийн турш тасралтгүй савандаж угаах, гар илт бохирдолгүй болон савандаж угаах боломжгүй нөхцөлд спиртийн суурьтай ариутгагч хэрэглээрэй.

Мөн гар угаахад шаардлагатай саван, салфетка, спирт суурьтай гар халдваргүйжүүлэгчийг шаардлагатай бүх газарт байрлуулахыг зөвлөж байна.

Хувийн хамгаалах хэрэгсэл өмсөх, тайлах өрөө

  • Хог хаягдлын цэгт
  • Өвчтөнүүдийн өрөөнд
  • Айл өрх бүрт
  • Ариун цэврийн өрөөнд
  • Орох, гарах болон хүлээлэг, дамжин өнгөрөх өрөө гэх мэт бүх газарт байрлуулах шаардлагатайг энэ удаагийн зөвлөгөөнд онцоллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.