ЭЕШ-ын онлайн бүртгэл дуусахад 1 хоног үлдлээ

2020-04-14 Боловсрол

Элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.

Монгол хэл бичгийн шалгалтын шалгуулагчдын онлайн бүртгэл www.eec.mn цахим хуудсаар, орон даяар, Улаанбаатар хотын цагаар 2020 оны 02 дугаар сарын 10-ны 09:00 цагт эхэлж, 2020 оны 04 дүгээр сарын 15-ны 18:00 цагт дуусна.

Бүртгэлийн хугацаа, цагийг сунгахгүй ба нэмэлт бүртгэл хийхгүй юм байна.

ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТАД БЭЛТГЭГЧДЭД ЗОРИУЛАН ХИЙЖ, ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖЛЫН ХҮРЭЭНД:
1. Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын энэ хугацаанд 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн бүх телевизүүдээр дамжуулан Элсэлтийн ерөнхий шалгалтын 2017, 2018, 2019 оны даалгавруудад шалгуулагчдын гүйцэтгэлийн түвшин, үр дүнд үндэслэн даалгаврыг хэрхэн гүйцэтгэх заавар, зөвлөгөөг мэргэжлийн багш нар Ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчдад зориулан тусгай хөтөлбөрийн дагуу бэлтгэн “Теле” хичээлийг Элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бэлтгэж буй хүүхдүүд, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч Та бүхэнд хүргэж байна. Элсэлтийн ерөнхий шалгалтын шалгуулагчдын даалгаварт зөвхөн 12 дугаар ангид судалсан хичээлийн агуулга ордоггүй тул суралцагчид 10, 11 дүгээр ангийн “Теле” хичээлийг үзэж өмнөх ангийн мэдлэгээ бататгах, сэргээн санах боломжтой. Мөн econtent.edu.mn сайтаас “Теле” хичээлүүдийг үнэгүй үзэх боломжийг нийгмийн хариуцлагын хүрээнд үүрэн холбооны компаниуд олгож, хамтран ажиллаж байна.

2. 2020 оны 04 дүгээр сарын 03-наас 12 дугаар ангийн хүүхэд бүрт Элсэлтийн ерөнхий шалгалтын дүрэм журамтай холбоотой гарын авлагыг хүргэж эхэллээ. Энэхүү гарын авлагад шалгуулагчдад шаардлагатай бүхий л мэдээллийг нэгтгэн оруулсан. Гарын авлагыг DVD дагалдах бөгөөд DVD-нд дараах мэдээлэл багтаж байна:

Өнөөдрийн онч үг

16 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.