Монгол-Японы сургалтын эмнэлэгтэй танилцлаа

2020-04-10 Мэдээ мэдээлэл

Өчигдөр ХСҮТ-ийн төлөөлөл Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судаллаа. Хүн төвтэй үйлчилгээгээрээ дэлхийд гайхагддаг Япон стандартын жишгээр баригдсан уг эмнэлгээс санаа авах, сурах зүйл их байсны зэрэгцээ хоёр эмнэлгийн хамтын ажиллагааны түвшинд хийх ажлуудынхаа талаар ч санал солилцлоо. Эмнэлгийнхээ дэвшилттэй, сайн бүхнээсээ сэтгэл харамгүй танилцуулж, тайлбарлаж, үзүүлж, хөтөч хийсэн Бүртгэл мэдээллийн албаны дарга Б.Халиунаа, Амбулаторийн эрхлэгч, АУ-ны доктор, дэд профессор Ц.Одгэрэл, Чанар, Аюулгүй байдал эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор Б.Баясгалантай, Эмнэл зүй эрхэлсэн дэд захирал, АУ-ны доктор, дэд профессор Ц.Эрдэмбилэг, дурангийн тасгийн эрхлэгч АУ-ны доктор, дэд профессор Х.Оюунцэцэг багш нар болон бусад хүмүүст маш их баярлалаа.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.