Сингапур улс манай улсад коронавирус оношлох 3000 төхөөрөмж хандивлалаа

2020-04-7 Мэдээ мэдээлэл

Бүгд найрамдах Сингапур улсын судалгаа, шинжилгээний А*СТАР агентлагийн шинжээчид коронавирусийг онцлохFortitude 2.0 багц тестийг зохион бүтээж, улмаар тус улсын эмнэлэгүүдэд нэвтрүүлжээ. Энэхүү оношилгооны 3000 тестийг Сингапур улсын “Темасек” олон улсын сангаас Монгол Улсад хандивлажээ. Уг тестийн давуу тал нь цаг хугацааг хэмнэж хурдан хугацаанд онолох юм байна.

Бүгд найрамдах Сингапур улсын ийнхүү хандив нь Монгол Улсын COVID-19 халдварт өвчинтэй тэмцэх үйл хэрэгт чухалач холбогдолтой гэдгийг Эрүүл мэндийн яамнаас онцоллоо. Энэ жил Монгол Улс, Бүгд найрамдах Сингапур улс хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Дээрх хандив нь хоёр улсын хоорондын найрсаг дотно харилцааны нэг илрэл боллоо хэмээн Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.