Ургамлын харшлын эсрэг вакцин хийлгэх иргэд энэ сарын 5-наас өмнө бүртгүүлнэ үү

2020-04-1 Мэдээ мэдээлэл

Арьсны өвчин судлалын үндэсний төв дөрөвдүгээр сарын 5-наас долдугаар сарын 5-ныг хүртэл   ургамлын харшлын эсрэг вакцин хийж эхлэх гэж байна.  Вакцин хийлгэх хүсэлтэй иргэд өмнө нь заавал  бүртгүүлэх шаардлага аж. Бүртгүүлсэн иргэдэд  сорил тавьж, онош тогтоогоод, ургамлын харшилтай нь батлагдвал вакцин хийлгэх нэрсийн бүртгэлд орно. Сорилын хариу ердөө 15 минутын дотор гардаг байна.

Анхааруулж хэлэхэд, дөрөвдүгээр сарын 5-наас өмнө бүртгүүлээгүй, хоцорсон хүмүүс тус төвд вакцинд хамрагдах ямар ч боломжгүй аж. Учир нь, вакцин схемийн дагуу явдаг болохоор вакцин эхлэх хугацаанаас хоцорвол, дундаас нь эхлэвэл үйлчлэхгүй.

Ургамлын харшлын эсрэг дархлаа тогтоох вакциныг хамарт шүршиж хийж байгаа бөгөөд  гурван жил дараалан вакцин хийлгэснээр дархлаа тогтдог байна. Тус  вакцинд жилд 400-500 хүн хамрагддаг бүртгэл байна.

Манай улсад 100 гаруй төрлийн харшил бүртгэгджээ. Харшил судлалын төвөөс гаргасан судалгаагаар Монголчуудын таван хүн тутмын нэг нь харшилтай. Харшилтай хоёр хүний нэг нь буюу 68.3 хувь нь ургамлын тоосны харшилтай байдаг.

Өнөөдрийн онч үг

3 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.