УОК сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг сунгалаа

2020-03-20 Боловсрол

Улсын Онцгой Комиссын хуралдаанаар их, дээд сургууль болон коллеж, ЕБС, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосон хугацааг 4 дүгээр сарын 30-н хүртэл сунгах шийдвэр гаргалаа. Одоо Засгийн газрын хуралдаанаар эцсийн шийдвэрийг гаргах юм.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15-н хүртэл үргэлжлүүлээд их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-наас, ЕБС-ийнхийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна” гэв.

Гэхдээ энэ нь халдварын нөхцөл байдал дээрдэж, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа дөрөвдүгээр сарын 30-наас эхэлсэн тохиолдолд наймдугаар сарын 15-наас хичээл орно гэж ойлгох хэрэгтэй, нөхцөл байдал энэ хэвээр үргэлжлэхийг үгүйсгэх аргагүй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин анхаарууллаа.

ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон
“Их дээд сургуульд эслэгчдээс авах ЭЕШ-ыг сонгуулийн дараа буюу 2020 оны долоодугаар сарын 2-ны өдөр эхлүүлж, долоодугаар сарын 5-ны өдөр дуусгахаар болсон. Их дээд сургуулиудын элсэлтийг долоодугаар сарын 7, 8-ны өдөр зохион байгуулахаар болсон” гэдгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг нэмж хэлэв.

ЕБС-ийн бага ангийг 2020 оны зургаадугаар сарын 6-ны Бямба гараг хүртэл
Дунд, ахлах ангийг зургаадугаар сарын 13-ны Бямба гарагийг дуустал хичээллүүлнэ.
Цэцэрлэгийн үйл ажиллагааг 2020 оны тавдугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгоно.
ЕБС-ийн энэ жилийн хичээлийг 2020 оны тав, зургаадугаар сарын долоон Бямба гарагт хичээллүүлнэ.
Энэ жилийн хичээл сургуулийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 15 хүртэл үргэлжлүүлээд намар их, дээд сургуулийн хичээлийн жилийг наймдугаар сарын 15-ны Даваа гарагаас, ЕБС-ийн хичээлийг есдүгээр сарын 1-нээс эхлүүлэхээр хичээлийн жилийн бүтцийн төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж зохицуулалт хийж байна.
Их, дээд сургуулийг зургаадугаар сарын 15-н хүртэл хичээллүүлнэ.

Өнөөдрийн онч үг

22 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.