Ё.Баатарбилэг: Сургууль, цэцэрлэгийн каринтинийг үргэлжлүүлэх эсэхэд санал боловсруулж оруулна

2020-03-18 Засгийн газар

Засгийн газрын хуралдаанаар Монгол-Японы сургалтын эмнэлгийн үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шийдлээ. Энэ талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Тухайн эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжиж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ. Зарим нэг тоног төхөөрөмж дутагдалтай байгааг Сангийн яам шийдвэрлэнэ. Цаашдаа асуудал гарахгүй. Өнөөдрийн байдлаар тус эмнэлгийн дүрс оношилгоо, дуран, амбулатори, уламжлалт анагаах ухааны лабораториуд ажиллаж байгаа. Хүчин чадлаар нь ашиглах 14 тэрбумын асуудлыг Дэлхийн банк шийдсэн байна.

Түүнчлэн коронавирусийн тархалтын асуудлаар өнөөдөр манай яамны зүгээс Эрүүл мэндийн яаманд хандаж байгаа. Сургууль, цэцэрлэгийн каринтиныг үргэлжлүүлэх эсэх дээр адаглаад долоон хоногийн өмнө санал боловсруулж оруулна. Элсэлтийн ерөнхий шалгалтад орох бүх 12-р ангийн хүүхдэд хичээлийг нь CD-гээр тарааж өгөх ажлыг зохион байгуулна. Одоогоор эрүүл мэндийн яам болон сургалтын байгууллагуудаас саналуудыг нь авч байна. Баасан гарагийн УОК-ын хуралдаанд сургууль, цэцэрлэгийн карентиныг үргэлжлүүлэх эсэх саналаа оруулна. Засгийн газрын хуралдаанаар Монгол-Японы сургалтын эмнэлэг байгуулаг, үйл ажиллагааны санхүүжилт, техник тоног төхөөрөмжийн асуудлыг цогцоор нь шйидлээ. Тухайн эмнэлэг өнөөдрөөс манай яамны харьяанд шилжилж ирж байна. Цаашид үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ” гэв.

 

 

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.