Гадаад паспортын төлбөрийг банкны пос машинаар авч эхэллээ

2017-05-2 Мэдээ, мэдээлэл
Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас бүртгэлийн үйл ажиллагааг түргэн, шуурхай хүргэх зорилтын хүрээнд банкны карт уншигч буюу пос машин үйлчилгээндээ туршилтаар ашигласан байна. Эхний ээлжинд гадаад паспортын үйлчилгээндээ пос машин ашиглаж эхэллээ.

 

Ингэснээр иргэд гадаад паспорттой холбоотой тэмдэгтийн хураамжийг төлөхийн тулд заавал банк руу явж, оочер дугаарт зогсон цаг хугацаагаа алдах шаардлагагүй болсон байна. Цаашид бүртгэлийн бүх үйлчилгээнд пос машин ашиглахаар зорьж байгаа аж.

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.