“Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гадаад улсын харьяат болохоор иргэншил хүсч” буй талаарх мэдээлэл сүүлийн өдрүүдэд цахим орчинд өвсөнд тавьсан түймэр шиг л “дүрэлзэв”.
Зүй нь тэрбээр Ерөнхий сайд байхдаа Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг УИХ-д танилцуулалгүйгээр хууль зөрчин ХХБ-д зарсан хэргээр хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байхдаа гадаадад оргон зугтаасан. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж буй, ОХУ-аас маш үнэтэй өмгөөлөгч хөлсөлсөн зэрэг мэдээлэл цацагдаж байсан. Хамгийн сүүлд Ч.Сайханбилэг нь гадны улсаас иргэншил хүссэн мэдээлэл гарсан.
Харин энэ талаар ЕТГ-ын дарга З.Энхболд өчигдөр албан ажлаа хүлээлгэн өгч байгаагаа мэдэгдэх үеэрээ “Ч.Сайханбилэг иргэншил хүссэн байна билээ. Тэр хүн гадны оронд зугтаж байхаар ирж гэм буруутай эсэхээ шалгуулж, нэрээ цэвэрлэх хэрэгтэй” гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл Ч.Сайханбилэг энэ асуудлаар өөрийн цахим хуудаснаа байр сууриа илэрхийлжээ.
Тэрбээр “Өчигдөр нэг масктай нөхөр Ордны тайганаас Намын тайган болж буухдаа санаагаар унасан уу, сайхан халхавч хийхээр шийдсэн үү, бэлдсэн асуултаар овоо гүтгэн өдөж.
Монгол хүн байна даа, 3-хан зүйлийг хэзээ ч хийхгүй гэж бодож явдаг дөө. Иргэншлээ өөрчилж, эх орноо хэзээ ч худалдахгүй, Зика вирусаар халдварлаж төрөө, нийгмээ хэзээ ч бузарлахгүй, Шавилхан юмыг дэлсэж, шараа болохгүй өөртөө” хэмээн бичсэн байна
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.