Ардчилсан нам өнөөдрөөс эхлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээ албан ёсоор бүртгэж эхэллээ. Сонгуульд горилогсдын жагсаалтыг УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал нар тэргүүлж байна. Цаашлаад, нэр дэвшинэ гэдгээ урьдчилж мэдэгдсэн Э.Бат-Үүл, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Х.Баттулга, Б.Жаргалсайхан нарын хүмүүс өнөөдөр бүртгүүлэх байх гэсэн хүлээлттэй байгаа юм.
Дашрамд дуулгахад, бүртгүүлэгчид яг хэдэн төгрөгийн дэнчин төлөх нь одоогоор тодорхойгүй байгаа аж. Учир нь 1,6 тэрбумыг нийт бүртгүүлсэн гишүүд нь хувааж төлөх юм байна. Тиймээс хэдэн хүн бүртгүүлэхээс хамаарч нэг нэр дэвшигчээс хэдэн төгрөгийн дэнчин авах вэ гэдэг нь тодорхой болох юм.
А.Уянга
2024-11-7
2024-11-7
2024-11-6
2024-11-6
2024-11-6
2024-11-5
87338
30306
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.