Баян-Өлгийд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

2020-02-12 Мэдээ мэдээлэл
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод шинэ төрлийн коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол энэ сарын 11-ний өдрийн 20:00 цагт бүртгэгджээ.

Тодруулбал, 21 настай иргэн энэ сарын 7-ны өдөр Замын-Үүд боомтоос Удаанбаатарт, энэ сарын 11-ний өдөр хувийн унаагаар Өлгий хотод ирсэн байна. Тэрбээр өндөр халуурч аймгийн Нэгдсэн эмнэлэгт очжээ.

Баян-Өлгий аймагт коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комисс энэ сарын 12-ны 03:00 цагт шуурхай хуралдаж, өвчтөнтэй хавьталд байсан иргэдийг орон гэрт нь тусгаарлаж хамгаалалтад авах, аймгийн захуудын үйл ажиллагааг шинжилгээний хариу гартал түр хязгаарлах, ресторан, цэнгээний газрууд, шашны байгууллагуудын үйл ажиллагааг энэ сарын 2-ны өдөр хүртэл түр зогсоох, өвчтөний шинжилгээний дээжийг ХӨСҮТ-д шуурхай хүргэх шийдвэр гаргасан байна. 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.