146 насандаа таалал төгсчээ

2017-10-3 Ертөнц

“Гото өвөө” гэдэг нэрээрээ алдартай Сапармен Содименжо Индонезийн Ява арал дээр 146 настайдаа таалал төгсчээ. Тэрээр дэлхийн хамгийн өндөр настай хүнд тооцогдож байв. Гэхдээ албан ёсоор үүнийг нь батлаагүй билээ. Өнгөрсөн сарын 12-ны өдөр түүний биеийн байдал муудсан тул Готог эмнэлэгт хүргэсэн аж. Гэвч зургаан хоногийн дараа өвөө гэртээ харихыг хүсчээ. Өндөр настны ач хүү тэр цагаас хойш өвөө нь нэг халбага зутан идэж, жаахан юм уусан гэдгийг ярив.

Готогийн жинхэнэ насыг тогтоох боломжгүй байжээ. Учир нь тэрээр 1900 оноос өмнө мэндэлсэн аж. Тэр жилээс хойш л Индонезид төрсөн хүмүүсийг бүртгэлжүүлж эхэлсэн гэдэг. Албан ёсны бичиг баримтаар бол Гото 1870 оны 12 дугаар сарын 31-ний өдөр мэндэлжээ. Бүх амьдралынхаа туршид мань хүн архаг тамхичин байсан бөгөөд янаг амрагийн явдлууд нь түүнийг ийм өндөр наслахад хүргэсэн байна. Энэ хугацаанд тэрээр дөрвөн эхнэр авчээ. Ах, дүү 10 хүнийхээ ард гараад зогсохгүй бүх хүүхэд нь таалал төгссөн гэнэ. Содименжог өчигдөр хөдөөлүүлсэн аж.

Өнөөдрийн онч үг

10 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.