Халиун гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогджээ

2020-02-10 Мэдээ мэдээлэл

Хэвлэлийн  бага хурал

 ЭМЯнаас шинэ коронавирусийн нөхцөл байдал манайд болоод бусад улс оронд ямар байгаа талаар ээлжит мэдээлэл хийлээ.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өмнөговь аймгийн Гашуун сухайттай хиллэдэг Халиун гэдэг газар шинэ коронавирусийн хоёр сэжигтэй тохиолдол оношлогдсон. Тиймээс өнгөрөгч амралтын өдрүүдэд холбогдох албаныхан болон эрүүл мэндийн байгууллагууд тус газарт бэлэн байдалд ажиллаа. Гэхдээ Халиун нь манай улсын хилээс 120 км-ын зайд оршдог. Мөн дэлхийн нэлээд хэдэн оронд буюу Герман, Сингапур гэх мэт оронд шинж тэмдэггүй буюу балархай хэлбэрээр хүнд халдсан тохиолдлууд илэрсэн. Тиймээс өвчлөл гарсан бүс нутагт онцын ажилгүй бол зорчихгүй байхыг нийт иргэддээ анхааруулж байна. Хэрвээ зорчсон тохиолдолд 14 хоногийн хугацаанд өөрийгөө тусгаарлаж байхыг хүсье. Мөн Эрээн хот онц байдалд шилжин ажиллаж байгаа энэ үед биднээс ч гэсэн бэлэн байдалд ажиллахыг илүү шаардаж байна” гэв.

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа “Хоёрдугаар сарын 10-ны 08:00 цагийн байдлаар дэлхийн 25 улсад шинэ коронавирусийн 4,550 тохиодол бүртгэгдсэн. Халдвар шинээр гарсан улс орон байхгүй. Сэжигтэй тохиолдол болон халдвар авсан байж болзошгүй эрсдэлтэй хүмүүс ихсэж байна.

Харамсалтай нэг зүйл нь нас баралтын тоо буурахгүй байгаа бөгөөд одоогийн байдлаар нийт 910 нас баралт бүртгэгдээд байна. БНХАУ-д гэхэд 6,492 хүнд өвчтөн байна гэсэн мэдээлэл ирсэн. БНХАУ-аас бусад улс оронд бүртгэгдсэн тохиолдлыг харахад, голомттой бүс нутагт аяласан өгүүлэмжтэй байгаа юм. Харин Сингапурт бүртгэгдсэн тохиолдол нь тодорхойгүй бөгөөд тархалт хүн амын дунд хурдацтай байгаа учраас тус улс нь аюулын зэргээ улбар шар болгосон. Тиймээс ДЭМБ-аас манай урд хөршөөс бусад улс оронд гарсан шинэ коронавирусийн халдварын тархалтыг хянаж, судалж байна” гэв.

ХӨСҮТийн захирал Д.Нямхүү “Амралтын өдрүүдэд гурван тохиолдол тусгаарлагдаж хянагдсан. Харин Өвөрхангай аймагт тусгаарлагдаад байсан иргэний шинжилгээний хариу сөрөг гарсан. Энэхүү иргэнд А хүрээний H3N2 вирус илэрсэн. Сөүл-Улаанбаатарын чиглэлд явсан өгүүлэмжтэй хүний хариу мөн сөрөг гарсан. Энэ сарын 9-нд тусгаарлагдсан Хөх хотоос Улаанбаатарт ирсэн иргэнээс мөн л А хүрээний H3N2 вирус илэрсэн.

Одоогоор ХӨСҮТ-д Уханиас ирэн оюутнууд хянагдаж байна. Бид тусгаарлагдаад байсан, шинжилгээ нь сөрөг гарсан иргэдэд зөвөлгөө өгөөд гаргаж байна. Манай улс маш өндөр эрсдэлтэй, чухал үед байна. Тиймээс хамгийн гол нь улам хариуцлагатай байж, анхаарлаа сулруулахгүй байх нь чухал. Монголын хууль гурав хоног байж болохгүй. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл сайхан санаачлага гаргасныг бүгд мэдсэн. Хэрвээ цагаан сар тэмдэглэхгүй гэсэн албан ёсны шийдвэр гаргавал хүн бүхэнд хэрэгтэй. Энэхүү шийдвэр гарчих юм бол иргэд их шулуудна. Хятад улс цагаан сар хийсэнтэй холбоотой алдаа болсон гэж хүлээн зөвшөөрөөд байгаа. Тиймээс анхаарч ажиллах нь зүйтэй” гэлээ.

 

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.