Дархан-Уул аймгийн онцгой комиссын энэ сарын 07-ны өдрийн хурлаар Эрүүл мэндийн газраас коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, Салбар дундын хамтын ажиллагааны төлөвлөгөөг батлах, Сумдын өвс тэжээлийн нөөцийг гаргах асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа.
Эрүүл мэндийн газрын даргын 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 02 тоот албан даалгавар гарган 3 чиглэлээр 24 үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаа юм байна. Тухайлбал Өрхийн эрүүл мэндийн төвүүд өдөр бүр 17.00-19.00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж эхэлсэн, Эрүүл мэндийн байгууллагуудын тусгаарлах өрөөний бэлэн байдал, эм эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэлт, эм ханган нийлүүлэх 58 байгууллагуудад 3 удаагийн тандалт хийж үнийн судалгааг гаргасан, 12 төрлийн зөвлөмжийг 32152 ширхгийг иргэдэд тараасан, эрүүл мэндийн байгууллагуудын цахим хуудсанд 37 төрлийн 61 удаагийн зөвлөмж, шторк, мэдээлэл байршуулсан, орон нутгийн 3 телевизээр 7 төрлийн шторк сэрэмжлүүлгийг хүргэж өдөрт 12 удаагийн давтамжтайгаар үзэгчдийн хүртээл болгохын зэрэгцээ өдөр бүр 13.00 цагт аймгийн Мэдээлэл технологийн албатай хамтран коронавирусын цаг үеийн үнэн бодит мэдээллийг хүргэж ажилласан байна.
Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс 24 сая төгрөгийн эм болон хувийн хамгаалах хэрэгсэл худалдан авсан байна. Аймгийн ХХҮГ-тай хамтран эмзэг бүлгийн 70 иргэнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан, Хүүхдийн төлөөх орон нутаг төслийн багийнхантай хамтран 3 эмч 90 өрх айлын 300 гаруй хүүхдэд үзлэг хийсэн, алслагдсан багт амьдарч байгаа малчин 150 гаруй өрхийн иргэдэд явуулын үзлэг шинжилгээг хийж ажилласан байна.
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах гамшгаас хамгаалах алба, төрийн болон төрийн бус байгууллагуудын хамтран ажиллах төлөвлөгөөг 4 чиглэл 36 арга хэмжээтэйгээр комиссын гишүүд баталлаа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.