“Хором бүрээ анхааръя” унаж гэмтэхээс сэргийлэх аян өрнүүллээ

2020-02-7 Мэдээ мэдээлэл

Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс санаачлан “Хором бүрээ анхааръя” унаж гэмтэхээс сэргийлэх аяныг өрнүүлж байна.
Дэлхий дахинд унаж бэртэх нь осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан болсоор байна. Жил бүр ойролцоогоор 37.3 сая хүн унаж гэмтсэний 424 мянган хүн нь нас барж байна. Тэдгээрийн 80 хувь бага дунд орлоготой улс оронд бүртгэгджээ. Унаж гэмтсэн хүмүүсийн 40 хувь нь нас бардаг бөгөөд нас ахих тусам нас баралтын түвшин ихсэж байна. Насны бүлгээр авч үзэхэд нас ахих тусам унаж гэмтсэн тохиолдлын түвшин 10 000 хүн амд ихсэж байна. 50-аас дээш насанд тохиолдлын түвшин огцом ихсэж байгаа бөгөөд 70-аас дээш насанд хамгийн их буюу 10 000 хүн амд 224-266 байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.