Дархан-Уул аймагт энэ сарын 4-нд коронавирусийн халдварын сэжигтэй нэг тохиолдол илэрсэн тул тусгаарлан тандалт судалгаа хийж, хянаж байгаа юм. Энэ талаар ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгээс тодрууллаа.
-Энэ сарын 4-нд коронавирусийн халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн гэсэн мэдээтэй байна. Үүнд, та тайлбар өгнө үү?
-Тийм ээ, тухайн иргэн нэгдүгээр сарын 30-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж, Дархан-Уул аймагт очсон юм билээ. Тэгээд энэ сарын 4-ний 23:00 цагт Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор зорчиж ирсэн хүмүүсээс сэжигтэй хоёр тохиолдол илэрснийг тусгаарлан шинжилгээнд хамруулж, эмчийн хяналтад оруулсан. Хариу нь маргааш гарна.
-Шинэ коронавирусийг илрүүлэх оношлуурын хүртээмж хэр байна вэ, манай улсад?
-Японоос ирсэн оношлуураас 100 гаруй нь үлдсэн. Клиник, лаборатори, тархвар судлаач хамтран зөвлөлдөн шинжилгээ, үзлэг хийж байгаа. ДЭМБ-аас ирүүлэх 3000 оношлуурын 500 нь ирэх долоо хоногийн эхээр Монголд ирэх юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.