Татварыг төгрөгөөр ногдуулж тооцно

2017-05-1 Мэдээ, мэдээлэл
Өнөөдрөөс гурван төрлийн татвар нэмэгдэж байгаа. Үүний нэг нь автомашины онцгой албан татвар бөгөөд өнөөдрөөс эхлэн гаалиар орж ирж байгаа 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь буюу 25,000-2,275,000 төгрөгөөр, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу 4,060,000-47,125,000 төгрөгөөр тус тус нэмэгдэнэ.
Харин тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлж, эдгээр автомашинд 375,000-6,675,000 төгрөгийн татвар ногдуулах юм. Тэгэхээр машин импортлогчид хууль батлагдахаас өмнө буюу дөрөвдүгээр сарын 14–нөөс өмнө худалдан авч, ачуулсан  машины татварыг хуучнаар нь тооцож өгөөч гэсэн санал гаргаад байгаа. Гэвч холбогдох хуульд зааснаар өмнө нь авсан байсан машинаас хуучин авдаг байсан татвар авна гэсэн заалт байхгүй. Тиймээс өнөөдрөөс эхлэн хилээр оруулж ирж байгаа машинд татварын шинэ хууль үйлчилнэ. Хууль батлагдсанаас хойш хэрэгжих хүртэлх хугацаанд машинаа оруулж ирж амжаагүй бол өөр ямар ч арга байхгүй аж.
Дашрамд дуулгахад, өнөөдрөөс хэрэгжиж байгаа хуульд татварыг төгрөгөөр ногдуулж тооцох юм байна.
А.Уянга

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.