ЭМЯ: Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар аваагүй болохыг мэдээллээ

2020-01-28 Мэдээ мэдээлэл

NED-1047-coronavirus-map - 0

Эрүүл мэндийн яамнаас Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагатай холбогдон Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвар авсан эсэх талаар нягталлаа.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улсын тус иргэн халдвар аваагүй, халдвар авсан хүнтэй онгоцоор Гуанжугаас Мэльбурн нисч очсон байна. Тодруулбал, ᠋”Монгол Улсын иргэн Гуанжугаас Австралийн Мельбурн хотод нэгдүгээр сарбн 19-ний өдөр нисч очсон. Очихдоо ямар нэгэн энэ өвчний шинж тэмдэг илрээгүй байж байгаад шөнө нь халуурч, нэгдүгээр сарын 25-нд шинжилгээгээр шинэ коронавирусээр өвчилсөн болох нь тогтоогдлоо” гэсэн мэдээг Австралийн дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дүрмийг хэрэгжүүлэгч байгууллагаас манай улсад мэдээлсэн юм. Үүний дагуу холбогдох эрүүл мэндийн байгууллагатай холбогдон шалгахад Монгол Улсын иргэн шинэ коронавирусийн халдвараар халдварлаагүй болохыг мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.