Замын-Үүдээс Хөх хот руу буцаасан зургаан настай хүүхэд коронавирусийн халдваргүй болохыг тогтоожээ

2020-01-24 Мэдээ мэдээлэл

Эрээн-Улаанбаатар чиглэлийн автобусанд энэ сарын 23-ны өдөр 6 настай эмэгтэй хүүхэд халуурч ирснийг түр тусгаарлаж, сорьц аваад ээжийнх нь хамт Хөх хот руу буцаасан талаар ЭМЯ-наас мэдээлээд байсан.

Тэгвэл хүүхдээс авсан сорьцыг ХӨСҮТ-ийн вирус судлалын лабораторид шинжилж, шинжилгээний хариу сөрөг гарч, коронавирусийн халдвар биш болох нь тогтоогджээ.

Харин автобусанд хамт явсан 17 хүнийг шинжилгээний хариу гартал Замын-Үүдийн зочид буудалд байрлуулаад байгаа. Мөн өчигдөр 16:50 цагт Бээжин -Улаанбаатар чиглэлийн галт тэргээр ирсэн нэг зорчигчийг/БНХАУ-ын иргэн  эмэгтэй/ ХӨСҮТ-д түр тусгаарлаад байна. Одоогийн байдлаар лабораторийн шинжилгээ хийгдэж байгаа гэв.

Өнөөдрийн онч үг

7 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.